Сэтгэл санааны хямралаас хэрхэн гарах вэ? (Хүсэлтийн хариу)

"сэтгэл зүйн зөвлөө өгөхдөө сайн" нэг тийм тусдаа хүмүүс яг байдаг шүү, даанч тийм найзтай, таньдаг тийм хүнтэй байлаа гээд балай юм шиг байнга асуудлаа тоочоод байх хэцүү. ер нь найзууд чинь зовлон тоочих гэж байдаг хүмүүс биш байх тэ?
Ер нь хямарсан үед яаж сэргэх талаар нийтэд хандсан сэтгэл зүйн зөвлөгөө блогтоо нэг тавьчихвал ч их хэрэг болох гээд байна хэхэ...уйлах гэхээр нулимс гарахгүй, хөгжим сонсоод хэрэг байхгүй, гарч гүйж алхахаар тэр хэсэгтээ л гайгүй мэдэхгүй ээ.
за баахан сэтгэл хөдөлчихлөө. уучлаарай.
бичлэгийн доор үлдээсэн байсан энэ сэтгэгдэлд хариу болгож би өнгөрсөн хугацаанд сэтгэл хямрахаараа яаж даван туулдаг байсан тухайгаа хальт бичихээр шийдлээ. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз дээ.  

 
9 сарын сүүлээс эхлээд зүйл бүрээр хямарлаа. Хэдэн ч пост бичив, хэдийг ч устгав даа. Тоогоо бүүр өөрөө ч алдсан. Хямралын шалтгаанд блог уншигч та нөхдийн сэтгэгдэл бас их нөлөөлсөн. За ерөнхийд нь хандаж хэлэхэд нөхцөл байдлыг хажууд нь байгаад хараагүйгээс хойш, өөрийнхөө зүрх сэтгэлээр мэдрээгүйгээс хойш битгий өөрийн бяцхан туршлага, өнгөц ойлголтонд тулгуурлан дүгнэлт гаргаснаа элдвээр илэрхийлж бай гэж зөвлөе. Мэдээж би ямар нэг учиртай болоод л тэр постонд тэгэж бичсэн байгаа шүү дээ. Гэхдээ энэ сарын хямрал өмнө миний Японд амьдарч байхдаа туулж гарсан зүйлсийн дэргэд юу ч биш л дээ.

За гол асуудалдаа ороё. Та гадна дотнын ямар нэг хүчин зүйлээс болж хямралд оржээ. Нийтлэг тохиолдол хүн бүрт ижил байх л даа. Ажил төрөл бүтэхгүй, өвчин хагацал, хүмүүсийн урвалт гэх мэт. Миний хувьд бол өөрөөсөө болж хямарна гэж байдаггүй. Дандаа гадны нөлөөгөөр хямардаг юм билээ. Тэгэхээр нэгэнт тэр зүйл болоод өнгөрсөн. Та түүнийг даван туулахаас өөр замгүй. Хэт хямрахаар өөрт хэцүү учраас хурдхан л тэр хямралаас гарах хэрэгтэй. Эцсийн эцэст та өөрөө өөртөө бүх зүйл. Хэнд ч бүү найд. Хямралаас хэн нэгэн бас таныг гаргахгүй.
Тэгэхээр доорх аргуудыг би хэрэглэдэг.
1. Хэн нэгэн итгэлт хүндээ энэ тухай ярих. Гэхдээ нөгөө хүн өөрийн чинь зовлонг үнэхээр ойлгож мэдэрч сонсож байвал үр дүнтэй. Миний хувьд эхэндээ ярьдаг байсан ч хүмүүсийн хүлээж авах чадвар хангалтгүй санагдсан тул ярихаа больсон.
2. Өөрийгөө тайвшруулах. Эхний арга үр дүнгүй болсон эсвэл хүсэхгүй бол энэ аргыг хэрэглэсэн нь дээр. Миний хувьд доорх аргуудыг хэрэгжүүлдэг.
- Уйлах. Эхэн үедээ их уйлдаг байлаа. Нулимсаа саванд хураасан бол хэдэн литр болох байсныг би таашгүй. Сүүлдээ уйлая гэхээр нулимс гарахгүй болсон. Энэ гэхдээ сэтгэл санаа нэг их тайвшруулахгүй дээ. Зүгээр л хүч чадлыг барна.
- Гунигтай дуу сонсох. Хүнд хэлж чадахгүй эсвэл хүсэхгүй үед энэ арга их үр дүнтэй. Блогтоо пост хийж аваад л нэг дууг олон дахин сонсоно. Гэхдээ гол нь гунигаа дуундаа шингээх хэрэгтэй. Олон дахин нэг дууг сонсохоор уйдаад ирнэ аяндаа. Тэгээд арай өөр хөгжилтэй дуу рүү шилжинэ. 
- Зүгээр орондоо хэвтэх. Гэхдээ юу ч бодохгүй байх хэрэгтэй. Энэ их үр дүнтэй шүү.
- Сайхан зүйл үзэж харах. Миний хувьд цэцэрлэгт хүрээлэнгээр тэнэж цэцэгний зураг авах. Эсвэл цэцгийн дэлгүүрт очиж хэсэг эргэлдэх. Бас загварын блогуудаар хэсэх.
- Амттай зүйл идэх. Миний хувьд мороженое шилдэг сонголт. Өвлийн хүйтэнд гадаа суугаад мороженое идэж байгаа намайг харсан хүн энэ Монголоос ирсэн болохоор ингэдэг байх гэж боддог байсан гэсэн.
- Гоёж гоодох. Сэтгэл санаа муу байх тусам гоёх хэрэгтэй гэж боддог. Санаа сэтгэл муухай байхад ядаж хувцас минь сайхан байг дээ гэж боддог.
- Өөртөө жижигхэн ч хамаагүй бэлэг авах. Сэтгэлд чинь нийцсэн гоёмсог зүйл худалдаж авах хямралаас гарахад нөлөөлдөг шүү.
- Онсэнд орох. Япон халуун рашаан гэх юм уу. Халуун рашаанд суухаар толгой эргээд гарч ирэхэд гуйвдаг. Тэгээд гэртээ хариад нам унтана.
- Үсний засалтаа огцом өөрчлөх. Эмэгтэй хүний үс их сөрөг энерги цуглуулдаг юм шиг санагддаг. Тийм болохоор зовсон зовлонг үстэйгээ цуг тайрчлаа гэж сэтгэлээ тайвшруулдаг.

Энэ бүхэн хэрэг болох байх гэж бодлоо. 

Comments

  1. ямар цагаа олсон пост вэ? миний хувьд,
    1. итгэлт хүмүүсийнхээ надад ярихыг өөртөө тохиолдож байгаа мэтээр хүлээж авч сонсохыг хичээдэг, ихэнхидээ ч чаддаг болохоор эсрэг тохиолдолд миний яриаг хангалттай хүлээж авч чадахгүй байгаа юм шиг санагддаг. хүн бусдыг өөрийнхөө хэмжээнд байхыг цаанаасаа шаардаад байдаг юм шиг. тийм болохоор энэ аргыг ер нь больж байгаа.
    2. уйлах-нэг их тайвшрахгүй гэж яг үнэн, тайвширсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг гэвэл таарах байх
    сайхан зүйл үзэж харах, амттай зүйл идэх- яг үнэн
    гоёж гоодох-бас үнэн, бүр тодоор будах
    бэлэг авах-ихдүүлдэг үү л гэхээс багадуулдаггүй байх кк
    үс-өөрөө л олон янз болгоно уу гэхээс тэгж тайруулж байгаагүй юм байна. сая бас ороож дууслаа:p
    бусдыг нь харин туршиж үзмээр юм байна.
    би лав тогтворгүй, гараад гүйчих гээд байгаа юм шиг болчдог юм, хямрахаараа...кк

    P.S. нэг арга нэммээр санагдчлаа- бусдын блогт урт сэтгэгдэл бичих кк

    amethyst

    ReplyDelete
    Replies
    1. Dandaa chin setgeleesee setgegdel uldeedegt bayarladag shuu.

      1.Hoyulaa ene tal deer ijilhen yum bn. Humuust yariad demii yum bilee.Ogt reaktsgui huleej avaad bga n medregdeed... Getel bi buh zuild unen setgeleesee handdag baital nuguu ih nadad zovlongoo yaridag humuus maani...
      2. Usee bi ih ogtsom uurchildug. Us ch gejdee gadna turhuu gesen n deer yum uu. Ungursun 7 honogt hailmag bolgoh gesen uschin maani namaig zuil bureer panaaldaad tairch uguugui :)

      Chinii nemj bichsen argiig hezee ch hereglej bgagui yum bn shuu :)

      Hyamralaas hurdan garaarai za yu ;)
      Tsaana chin iim ug bn.
      Don't worry, be sexy, hehe

      Delete
    2. blogspot like dardag bolmoor yum:)

      Delete
  2. Бусдад сайн сайхан дурсамж үлдээдэг хүн өөрөөсөө болж хямардаггүй, хямарлаа ч тэр нь тун ховор байх нь аргагүй юм байна, тэр хэрээрээ амьдралын элдэв бэрхшээлд хэрсүү, зөвхөн өөрийгөө гэдэггүй зан ард нь байдаг юм шиг. Сайныг нь хүмүүс мэдрээд тусгаж аваад хариу сайн сайхнаар бие биенээ хүрээлбэл улам л сайн, гэхдээ энэ тийм ч амар байдаггүй. Оронд нь атаархал, хорон өрсөлдөөний бай болоод байдаг.

    Миний хувьд өөр юм байна аа, шинж тэмдэгүүд нь харин адилхан таарчихаж хэхэ. Сэтгэл гаргаж бичсэнд их баярлалаа.
    Талархсанаа илэрхийлээд нэг дуу: "Зүүдний дагина"-ыг сонсоорой, ийм япон хувилбар нь байдгийг саяхан мэдсэн: гоё дуу, жаахан гунигтай л. http://www.youtube.com/watch?v=qG51-tgumi8

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Энэ дууг мэдэх юм байна.

      Delete
  3. япон хувилбар гэж эх дуу нь гэж хэлэх гээд байгаад алдчихлаа.

    ReplyDelete
  4. Сайхан сэдэв байна. Миний хувьд ийм үед надад юу ч тус болдоггүй зөвхөн тэр цаг хугацаа хурдан өнгөрөөсэй тэгвэл би мартаад тайвшраад эргээд хэвэндээ орох болно гэдгийг амьдралын туршлагаасаа мэдсэн тул аль болохоор тэр таагүй явдлын тухай дахин дахин бодох нь битгий хэл дурсахыг ч хүсдэггүй .Найзуудтайгаа уулзаж өөрт тохиолдсон асуудлыг яримаар байсан ч ярьдаггүй юу ч болоогүй юм шиг тэрүүхэндээ гуниг тээгээд хоцордог доо. Намайг цаг хугацаа л аварна...Коюүки чи их өөдрөг юмаа..Мороженое идээд гэнээ хэхэ.. Хөөрхөн санаа байна шүү...

    ReplyDelete
  5. Сэтгэлээ гэж. Би бол гоё кино үзэх дуртай. Хөгжилтэй эсвэл уянгын кино үзэхээр кинондоо ороод тайвшраад инээгээд сайхан болчихдог.
    Нэг дууг тасралтгүй сонсоод дуундаа гунигаа шингээх- энэ үнэхээр үр дүнтэй.

    '-Хүн уйлахгүй гээд хичээгээд байхаар нээрэнгээсээ уйлж чадахаа байчихдаг юм шиг. Уйлмаар байсан ч нулимс гарахгүй, нэг л сонин. Би өөртөө тэгж санагдахаар нь уянгын уйлдаг кинонуудыг нэг хэсэг сайн ч үзсэн дээ :P. Одоо гайгүй ээ :). Тэгэхээр нулимс чинь урсаад уйлмаар байвал уйлж л байвал сайн юм шиг санагддаг болсон.


    ReplyDelete
  6. блогийн чинь бүх бичлэгийг нэг өдрийн дотор уншиж билээ. 2012 оны сүүл үед байсан, стрэсс дэпрэсст гүн гүнзгий эзлэгдсэн үе байсым, уншиж байхдаа бүр мартсан байсан амьдрал баян шдээ гэдэг бодлоо сэргээн санав. бас би хүн. хүн байх ёстой гэдэг бодлоо ч дотроосоо ухаж гаргав. чамайг дуурайж 2013 оны төлөвлөгөө гаргав. 6 7 жилийн өмнө их идэвхитэй блог бичдэг байсын, тэгээд больсын, түүнийгээ сэргээв. чи өөрөө ч мэдэлгүйгээр намайг шинэ хүн болоход тусласан шүү. бичлэгүүдээс чинь нэг тийм эерэг зүйл урсах шиг...

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa. Sain saihniig husey :)

      Delete

Post a Comment