Голын урсгал шиг... - Тереза Тен (Updated 2014.05.15)

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!

Миний онгод хаана байна аа :(  Аймаар муухай орчуулга боллоо.
Энэ дууг өдөржин сонсож байна. Өмнө сонсож байсан ч яагаад ч юм өнөөдрийн сэтгэл санааны байдалд таарч байх шиг. Бас энэ дууг их аварга Дагвадорж "Монгол тулгатны зуун эрхэм"-д орохдоо

 ...知らず知らず 歩いてきた 細く長い この道  Хаа хүрэхийг нь мэдэхгүй ч  алхаж яваа энэ урт зам
振り返れば 遥か遠く 故郷が見える Хааяа  эргэн харвал холын холд төрсөн нутаг минь харагдана... гээд дуулж байсан санагдана.

Их аваргатай холбоотой сайхан муухай дурсамжууд надад бас үлджээ. Анх түүнтэй 2005 онд уулзах завшаан тохиож байлаа.
Харин Японд очсон хойноо "Би Монголоос ирсэн" гэхэд "Аан, Асашёрүгийн нутгийн хүн байна" гэж хүн бүр хэлэхийг сонсоод үнэхээр Монголыг тэнд таниулсан гэдгийг нь мэдэж байлаа.
Хаашаа ч билээ явж байх үед онгоцонд ийм яриа болсон юм. Манай босс сонин дэлгэж уншингаа Хакухогийн зураг гарсан мэдээ уншингаа Япончууд Асашёрүд дургүй гэж билээ. "Би мэднэ ээ. Гэхдээ би түүнийг ийм хэцүү газар ингэж байж чадаж байгаад, ингэж аашилж чадаж байгаад нь дуртай" гэж хариулж билээ. Харин сүүлд түүнийг зодог тайлах болсоныг коридорт таарсан нэг япон "Танай Асашёрү тэтгэвэртээ гарсан. Чи сонссон уу?" гэж хэлэхэд анх мэдэж билээ. Өрөөндөө яаран орж ирээд мэдээ уншаад уйлмаар санагдаж байлаа. Тэр үнэхээр Японд амьдардаг Монголчуудын бахархал байсан юм. Түүнийг харж тэсэх тэвчих тэнхээг олдог байсан юм.
Гэтэл маргааш нь манай багш лекцэн дээр "Асашёрүгийн жишээ дандаа өөрийнхөө орныг гээд байдаг хүмүүст үгүй мөн сайхан сургааль боллоо. Түрүүлэх болгондоо улсынхаа далбааг барьж гайхуулна. Сумо ямар олон улсын тэмцээн юм уу... " гэх утгатай зэвүүн үгсийг над руу харж байгаад хайр найргүй хэлж билээ. Ингэж би тэд яаж цуглуулж байгаад хариугаа нэг сайн авдгийг мэдэж авч байлаа.





 知らず知らず 歩いてきた 細く長い この道  Хаа хүрэхийг нь мэдэхгүй  ч алхаж яваа энэ урт зам
振り返れば 遥か遠く 故郷(フルサト)が見える Хааяа  эргэн харвал холын холд төрсөн нутаг минь харагдана
でこぼこ道や 曲がりくねった道 Цэх шулуун биш энхэл донхолтой зам
地図さえない それもまた人生 Чиг заах зураг үгүй энэ зам бол хүний амьдрал
  
ああ 川の流れのように ゆるやかに  Аа, голын урсгал шиг намуухнаар
いくつも 時代は過ぎて Олон олон он жилүүдийг туулна
ああ 川の流れのように とめどなく Аа, голын урсгал шиг  зогсолтгүйгээр
空が黄昏(タソガレ)に 染まるだけ Огторгуй тэнгэр бүрхсэн  хэдий ч

 生きることは 旅すること 終わりのない この道  Хүний амьдрал гэдэг аялал зогсолтгүй үргэлжлэх энэ зам
愛する人 そばに連れて 夢 探しながら Хайртай хүнээ хажуудаа аваад мөрөөдлөө хайна
雨に降られて ぬかるんだ道でも Урсах бороонд шалбаагтсан ч энэ л замаар явна
いつかは また 晴れる日が来るから Удахгүй цэлмэг өдөр ирэх болохоор
  
ああ 川の流れのように おだやかに Аа, голын урсгал шиг дөлгөөхнөөр
この身を まかせていたい Энэ л хэвээрээ явна
ああ 川の流れのように 移りゆくАа, голын урсгал шиг солигдон
季節 雪どけを待ちながら Улирал эргэж цас хайлахыг хүлээнгээ

ああ 川の流れのように おだやかに Аа, голын урсгал шиг дөлгөөхнөөр
この身を まかせていたいЭнэ л хэвээрээ явна
ああ 川の流れのように いつまでも Аа, голын урсгал шиг үргэлж
青いせせらぎを 聞きながら Усны чимээг сонсонгоо

Comments

  1. ямар валиар гарууд бэ тэ

    ReplyDelete
  2. таны блог гоя юмаа зөндөө таалагдаж байна Олон олон гоя юм бичээрэй

    ReplyDelete
  3. yapon humuusiin yag jinhneesee yu bodoj baigaag taahad ih hecuu bh aa... odoo yapond ochij jil garan amidarn yajshuuhan uchiraa ololcoj bhiin bol doo ... ng bodoliin aimar ch ym shg... tehdee uuruu huseed ywj baigaa hun hendee gomdollohow dee... bodwol surguuliinhaa busad gadaaduudtai iluu oir bain bh daa..

    ReplyDelete
  4. goyo duu shuu. uund emzegleh yun. haana ch undeserheg uzel bna shuu dee. harin ch japanuud bas ch gee gaigui eldeg uls shuu. manai undesnii buhuur neg gadni nuhur barildaad l bugdiig ni avj shideed aarhaad bvl manaihan yah boldoo. bas bodoh l asuudal. usiig ni uuval yosiig ni dagaa gej. gehdee dagvaa jinhene er hundee. bi ch bas tend bhdaa baharhdag bailaa. er ni buh mongolchuudiin baharhal bsan daa... gehdee japan saihan oron shuu.

    ReplyDelete
  5. goliin ursgal shig aajuuhnaar bish yuruy-g namuuhnaar gevel zugeer yum bol uu gej, mun haitai hunee hajuudaa avaad bish hairtai hunee daguulaad muruudluu haina gevel zugeer yum bolov uu. tegehdee hontoonii ii tsuyukishite des ne. mada gambette ne.

    ReplyDelete

Post a Comment