Зүрхний утас - Сакамото Фуюуми, Козай Каори, Годай Нацуко, Нагаяама Ёоко, Фужи Аяако (Updated 2013.01.04)

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!



そして陽が昇り
朝の幕があくНаран мандаж өглөө ирлээ
昨日までの悲しみ 洗い流すように Нэгэнт өнгөрсөн өчигдрийн шаналалыг угааж арилгах адил
覚えてて あなた 私がここにいることを Намайг энд байгааг та үргэлж санаарай
忘れないで あなた 歩いた道のほとり  Нэгэнт алхаж ирсэн замаа та битгий мартаарай
心の糸を たどりながら Зүрхнийхээ утсыг дагаад
過ぎし日を 重ねてみたい Зөрөн өнгөрөх өдөр хоногуудыг туулая
心の糸を 手さぐりながらЗүрхнийхээ утсыг гартаа бариад
夢の続き 捜していたい Зүүд мөрөөдлөө хайцгаая

時を巻き戻すことが 出来たなら Цаг хугацааг эргүүлж чаддагсан бол
涙なんかみせずに 生きてこれたけれど  Нулимс унагалгүй амьдрахсан
ありふれた日々を 送れることのしあわせを Эгэл жирийн өдөр хоногуудын аз жаргалыг
まぶた閉じて ひとり 今更ながら思う Ингээд одоо нүдээ анин дурслаа
心の糸を ほどかないで Зүрхнийхээ утсыг бүү алдаарай
この街を 捨てて行けない Зүгээр л энэ хотыг орхиж явж чадахгүй нь
心の糸を 結び直してЗүрхнийхээ утсыг ахин залгаад
うつむかずに 歩いて行くわ Зориг дүүрэн амьдарцгаая

心の糸を ほどかないで Зүрхнийхээ утсыг бүү алдаарай
この街を 捨てて行けないЗүгээр л энэ хотыг орхиж явж чадахгүй нь
心の糸を 結び直してЗүрхнийхээ утсыг ахин залгаад
うつむかずに 歩いて行くわ Зориг дүүрэн амьдарцгаая


P.S: "Зүрхний утас" хэмээх энэхүү дууг энэ таван дуучин бүсгүй (Зүүн гар талаас эхлээд Сакамото Фуюуми сан үргэлжлээд Козай Каори, Годай Нацуко, Нагаяама Ёоко, Фужи Аяако) 1995 оны Кобэгийн аймшигт газар хөдлөлтийн дараа ард олны сэтгэлийг өргөх зорилгоор хамтран дуулсан түүхтэй юм байна. Видеоны доорх сэтгэгдэлүүдээс л мэдэж авлаа. Эхлээд ямар сайхан дууг ямар үзэсгэлэнтэй бүсгүйчүүд дуулаа вэ гээд л сонсож байлаа.
2010 онд телевизээр Кобэгийн газар хөдлөлтийн тухай нэгэн нэвтрүүлэг гарч байсныг үзсэнээ гэнэт саналаа. Үнсэн товрого болсон хотоор сурвалжлага хийхээр явсан сурвалжлагч нэгэн жаахан хүү нурангин дотроос ямар нэг юм хайж байгаатай таараад юу хайж байгааг асуухад ээжийгээ хайж байна гэж хариулжээ. "Ээж чинь хаана байгаа юм бэ?" гэхэд "Энэ байна." гээд түмпэн дотор цуглуулсан хэдэн шатсан яс харуулжээ. Тэр сурвалжлагч сөгдөж суугаад тэр түмпэнд мөргөөд гэрэл зургийг авсан сэтгэл шимшрэм түүхийг ярьж байж билээ.

 11/22/12, 3:34 PM

Comments

  1. I watched another charity song from 3.11 and I really touched he he he
    http://www.youtube.com/watch?v=VuMlBNCTTFA

    ReplyDelete

Post a Comment