Хамгийн их хандалттай бичлэгүүдийн талаар сонирхвол...

Бараг 3 жил блог бичлээ. Тэгээд хамгийн их хандалт авсан бичлэгүүдийн талаар энэ удаа бичихээр шийдлээ. Бичсээр бас устгасаар яг одоо 530 бичлэгтэй болжээ. Намирч бичээд намирч устгасан бичлэгүүд бас өөрийн минь зургууд ганц хоёр хүний google reader-т байдаг л байхдаа, хэхэ :)
  1.  Stay with me - Matsu Takako (Especially for Uigarjin) Apr 12, 2010, 15 comments 1443 (1762)
  2.  49 days   Jun 10, 2011, 7 comments 1167 (1320)
  3.  "Нэгэн дээвэр доор" киноны дуу  May 29, 2010, 6 comments 534 (922)
  4. "Зуурдын сэтгэл" киноны дуу May 26, 2010, 1 comment 312 (655)
  5.  Төрсөн сараар шинжихүй Nov 4, 2012, 8 comments 173 (174)
  6.   May 29, 2010, 8 comments 168 (609)
  7.   Nov 28, 2010, 4 comments 158 (477)
  8.   Aug 26, 2011, 6 comments 134 (446)
  9.  Nov 9, 2012, 8 comments 130 (132)
  10.   Jul 14, 2011, 7 comments 124 (168)
гэсэн 10 бичлэг эхний байранд орж байна.  Гэхдээ энэ блогспот статистикаа яаж гаргаад байгаад нь бас их сонин. Хандсан тоог нь харвал энэ дээрх жагсаалт дээрхээс хамаагүй олон байх юм. Тийм болохоор хаалтанд тэр тоог нь бичлээ. Бас Топ 10-д багтмаар бичлэгүүд орохгүй байгаа нь хачирхалтай. Жишээ нь,

1. Нэгт орсон байгаа бичлэг ч тэргүүлэхээс аргагүй. Youtube-д видео болгон оруулж өгсөн Уйгаржиндаа талархаж байна аа. Бас миний хамгийн дуртай блогийнхоо оройд их удаан байлгасан сакураны зургаар чимэглэж өгчээ. Тэр видео яг одоогоор 72251 удаа тоглогдсон, 101 likes, 1 dislike-тай байна. Хэн одоо dislike гээд дарчихаа вэ, хэхэ. Энэ видеогоор хүмүүс миний блогт их орж ирдэг ээ.
2. Энэ драмаг би аль дээр үед үзсэн билээ. Гэтэл Монголд дөнгөж өнгөрсөн жилийн намар гараад тэрнээс хойш л хүмүүс 49 honog эсвэл 49 хоног гээд л хайгаад орж ирцгээгээд байгаа юм. 49 honog гэж хайлтаар тэргүүлжээ. Харин 49 хоног гэж хайлтын түлхүүр үгээр дөрөвдүгээрт орж байна.
3. Монголд энэ драма нилээд гарсан болохоор хүмүүс сайн мэддэг байх. Энэ дууны орчуулгандаа би өөрөө ч дуртай. Нэгэн дээвэр доор гэж бас хайлтын түлхүүр үгээр миний блогт гуравдугаарт ордог юм байна.
4. Бас л Монголд их алдартай кино. Зуурдын сэтгэл гэж харин хайлтын түлхүүр үгээр миний блогт тавдугаарт ордог юм байна.
5. Энэ одоо хүний хэрэгт дуртай улсуудаас болоод Топ 10-т орчих шиг боллоо, хэхэ.
6. Алдартай драма байсан даа. Тэгээд л сонирхол татдаг байх. Хамгийн эхэлж орчуулсан 4 дуу нь бүгд Топ 10-т багтдаг нь юуны учир вэ гэж...
7.  Атомын цахилгаан станц гэж харин хайлтын түлхүүр үгээр миний блогт долоодугаарт ордог юм байна. 2011 оны 3 сарын 11-нээс хойш хандалт нь гэнэт ихэссэн гэж байгаа. Сүүлийн үед бол нэг физикийн багшийн блогоос дамжиж орж ирж байх шиг байна.
8. Мацу Такакод хүмүүс дуртай дээр нь бас Уйгаржин их гоё видео хийж Youtube-д оруулжээ. Ягаан, ногоон өнгөний хослол их гоё бас дээр нь 2 талын цэцэг нь миний авсан цэцэгний зураг байна. Дээд талаар нь миний блогийн арын фононд их удсан шувууд нисэж байна гээд ер нь аягүй сайхан детальд анхаарсан байна. Тэр видео яг одоогоор 22621 удаа тоглогдсон 58 like, 0 dislike-тай байна.
9. Энэ бичлэг саяхан гэнэт цоороод Топ 10-т орчихлоо.
10. Нэрэнд л учир байх шиг байна даа, хэхэ.

Топ 10-аас дүгнэхэд миний блог дууны л блог юм байна, хэхэ.

Харин би хүмүүсийг энэ бичлэгүүдийг уншаасай гэж боддог. Бас дээр нь доорх жагсаалтад багтаагүй ч тухайлан судалж хөдөлмөр гаргаж бичсэн болохоор аялалын бичлэгүүдийг минь уншаасай гэж боддог.

Солиотой сонсогдож магадгүй ч би үе үе бичлэгүүдээ эргэж унших дуртай.  гэсэн энэ бичлэгт дуртай. Уншихаар яг л зочид буудлын цонхоор Энэтхэгийн далайг ширтэн зогсож байгаа юм шиг санагддаг.
Бас энэнд ч дуртай.

Comments

  1. ингэж гаргах сайхан санаа байна шүү

    би бас нэг ингэж үзнээ :р

    ReplyDelete
  2. Sain bna uu Koyuki. Yum asuuj zuwluh gesen yum yahoo ID gaa uldeej bolohuu? eswel Fordream81@yahoo.com add hiijeh ? bayarlalaa

    ReplyDelete
  3. Zarim duunii orchuulgiig chin uzlee.Jpn helee saijruulaarai gej zuvluud amjilt husii

    ReplyDelete
  4. bi ter zuurdiin setgel kinog orcuulgatai n olohgui bna tavij ogooc
    manai mongoliin site unen hog yumaa tv25 sariin 5 dollar c geh shig hailtuud n dandaa aldaatai tsag zav ursen hogiin yumnuud ajliig setgeleesee hiij bh yumsan

    ReplyDelete
    Replies
    1. Huuy ter kino chin nadad baihgui shuu. Bi ert deer uyd TV-r l uzsen. Yer n uy uy gardag shuu dee.

      Delete

Post a Comment