Төрсөн сараар шинжихүй

5 сард төрөгсөд
Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд -Заримдаа зөрүүд байх аа. Харин нөгөөг нь огт хүлээн зөвшөөрөхгүй.

Сэтгэлийн тэнхээ их - За ер нь юу л бол доо.

Ухаан хурц - Заримдаа л. Заримдаа бүр шал мохоо.

Бусдад нөлөөлж хайрыг татах увидастай- Нөлөөлөх талаар ч сайн байж магад шүү. Ямартаа ч Японд байхдаа үгүй мөн түмэн амьтаны сэтгэлийг засаж зөвлөгөө өгдөг байв шүү дээ. Чамтай ярихаар сайхан болоод гээд л байдаг юм. Заримдаа ч цагийн 700 долларын хөлстэй сэтгэлзүйч болдог юм уу гэж боддог юм, хаха.

Юмыг гүнзгий мэдэрдэг. - Арай дэндүү гүнзгий. Энэ чинь өөрт их зовлонтой. Таг мэдрэмжгүй байсан бол үгүй мөн амар жимэр амьдрах байсан даа гэж боддог юм. Хавийн юманд санаагаа зовооно. Ингэж хүртэл боддог гээч. Хөгжил дэвшил гээд шинэ загварын утас гараад л байна. Гэтэл цаана нь хичнээн эрчим хүч гаргах гэж, эд анги хийх гэж, нүүрс шатааж, газар ухаж, агаар бохирдуулж байгаа бол оо энэ тэр. Хоол унд хаях дургүй болохоор өөртөө Remember Africa, хэдэн сая хүн цаана чинь өлсөж үхэж байхад чи энд.. гэх мэт.

Бие гальбир болоод ухаан төгс - За нээх төгс гэж боддоггүй ээ. Гэхдээ сэтгэл хангалуун. Бурхан надад бүх зүйлээс харамгүй өгсөн. Их бага доозоор сонин сонин юм өгсөн бол одоо яана. Гэхдээ жаахан өндөр төрөхгүй яав даа гэж боддог. Гэртээ хамгийн намхан нь. Манай 3 гэхэд л бүгд 180 см юм гэж ... Гэхдээ би хамгийн өндөр өсгийтэй гутлаа өмсвөл бараг 180 см болно л доо, хэхэ

Өөрийн байр сууринд бат зогсдог - Зогсоно оо зогсоно. Ер нь зогсоно шүү. Өчигдөр нэг юм яриад өнөөдөр нэг юм ярьсан гуйвж дайвдаг хүмүүсийг үзэн яддаг.

Таныг ятгахад бага үр дүн олдог. - Таныг гэдэг нь хэн юм бэ? Би бол ятгалгад орох үедээ орно. Орохгүй үедээ орохгүй л дээ.

Амархан тайвширдаг. - Заримдаа. Нэг хэсэг бас хямарна л даа. Гэхдээ удахгүй л дээ.

Дэс дараалалтай юмыг сэтгэдэг. - Үнэн үнэн. Юмыг дараалалд нь оруулахдаа сайн. Бүх юмаа яг таг мэдэж байх дуртай. Тийм учраас их олон данс хөтөлдөг дөө.

Мөрөөдөх дуртай. - Замбараагүй мөрөөдөнө шүү дээ.

Зөн совин ихтэй. - За тийм ээ. Хэт мэдрэмжтэйтэй холбоотой байх гэж боддог. Шөнө огт унтахгүй хавийн юм хамаж чимэж зүүдлээд л. Ээжийн долоо хоногийн дараа авах пальтог хүртэл зүүдэндээ харсан тохиолдол бий. Японд байхдаа нэг удаа шөнө аавыгаа зүүдлээд уйлж уйлж сэрсэн юмдаг. Дараа нь гэр лүүгээ залгасан аав хөдөө явах гэж байгаа гээд тэгэхээр нь зүүдээ хэлээд битгий яв гэж их гуйж билээ. Аав инээгээд л өнгөрсөн. Харин хөдөөнөөс ирсэнийхээ дараа яриад шөнө дунд явж байсан машиных нь урд дугуй салж унаад... гэсэн. Жолооч нь үүрэглээд жалган дээгүүр харайлгасан ч юм уу тийм юм болсон байсан.
Би ингэж бодит зүүдлэхдээ их ядардаг болохоор Бирд гарч ирээд 3 хүслээ хэл гэвэл хамгийн эхэнд үхсэн юм шиг унтуулж өгөөч гэж гуйна аа.

Өвчлөл ихэвчлэн чих хүзүүгээр авдаг. - Тийм ч юм уу. Ямар ч байсан Японд осолд орсны дараа хамаг анхаарал нүүрний оёондоо төвлөрөөд байсан хэд хоногоос хүзүүгээ хөдөлгөж чадахгүйгээ мэдээд баахан эмнэлэгдсэн юмсан. Рентген, томограф, сүүлдээ MRI гээд баахан явж билээ. Дотуур цус алдалт байж магадгүй гэж хүн айлгаад л. Хичнээн мянган иен зарлагадсан юм байгаан. Японы эмнэлэгт тэгээд сүсэггүй дээ. Монголд ирж бариулаад арай дээрдсэн.

Юмыг ургуулан бодохдоо сайн. - За энэ бүр дэндүү хэтэрхий.

Маргалдах чадвар сайн. - Нэг их маргах тохиолдол гарахгүй л дээ. Гарвал бууж өгөхгүй байх аа.

Биеийн тамир сайн - За шал худлаа. Бүр багадаа их сүрхий өвдсөн гэсэн. Тэрнээс хойш гайгүй байж байгаад бас нэг сүрхий өвдөж эмнэлэгт сар хэвтсэн. Тэгээд манай гэрийнхэн надтай нөгөө "Хөвөнд боогоорой Хөндийд тавиарай Намайг дуугарвал үхлээ гэж бодоорой" гэдэг шиг харьцдаг болсон. Энэ явдал миний хувь тавиланг өөрчилж би балетчин биш барилгачин болчоод байгаад энэ шүү дээ. Яана аа энэ өвчин дахих бий дээ, халдвар авах бий дээ гэж ээж маань их айдаг байсан байх. Японд бас осолд орсоны дараа надад оёо овойж эдгэхээс сэргийлдэг гэсэн эм өгсөн нь хуучин өвчнийг минь сэдрээж баллах шахаж билээ. Гаж нөлөө ихтэй эм байсан байна лээ. Нэг их үнэтэй баахан эм авсанаа бүгдийг нь хаясан.

Сулхан амьсгаатай - ???

Уран зохиол, уран зурагт дуртай. - Үнэн үнэн. Уран зохиолын хувьд 15 нас хүртлээ дэлхийн болон монголын шилдэгүүдийг бүгдийг уншиж дуусгасан. Ингэж уншсанаас одоо ингэж агаарт хөвж байгаа юм шиг хүн болсон гэж өөрийгөө буруутгадаг. Одоо ухаан суусан үедээ ахиад уншвал яадаг бол гэж боддог.

Аялах дуртай - Дуртай дуртай. Боломж гарвал л аялна аа.
Уржигдар би Таж Махалд очмоор байна гээд баахан бодож байгаад унтсан чинь шөнөжин Сиднейгээр хэсээд таардаг байгаа, хаха.

Урам зориг өгөхөд эрчтэй байж чаддаг. - Үнэн. Бас эсрэг тохиолдолд эсрэгээрээ.

Comments

  1. Итгэж дагаад сүйд болдоггүй ч бараг нь таараад байх шиг байдаг. Миний амьсгалыг үл мэдэгдэм л гэдэг юм. Ерөнхий, эерэг шинжүүдийг нь дурдсан байна. Хаана ч билээ, сөрөг шинжүүдийг нь дурдсан зурхай уншсан. Сонирхолтой юм л билээ.

    ReplyDelete
  2. 5 сарын Ихрийн охин юм биз дээ кк. Хүний төрсөн гараг суудал үнэн л болохоор зурхайд ер нь итгэдэг. Бүгд мэдээж таарахгүй л дэ гэхдээ л ихэвчлэн таардаг юм..

    ReplyDelete
  3. Муу талын зурхайгаа засчина биздээ

    ReplyDelete
  4. "уран зохиол уншсанаас одоо ингэж агаарт хөвж байгаа юм шиг хүн болсон гэж өөрийгөө буруутгадаг." ? хэтэрхий мэдрэмжтэй болгочихсон? бодит байдлаас тасархай? би яг ч ингэж боддоггүй ч бас хэт автаад дэмий байж дээ харамсдаг, ном л миний амьдрал болчихсон үе байсан, зүгээр л бусдын амьдрал уншаад л өөрөө амьдрахаа мартчихсан байсан

    ReplyDelete
    Replies
    1. Medremjtei bolson ch nom unshihtai holbootoig medehgui bn. Hari garigaas irsen yum shig esvel tsagaa olj turuugui yum shig sanagddag. Yer n baga nasandaa nom ih unshaad demii.

      Delete
  5. "сэтгэл зүйн зөвлөө өгөхдөө сайн" нэг тийм тусдаа хүмүүс яг байдаг шүү, даанч тийм найзтай, таньдаг тийм хүнтэй байлаа гээд балай юм шиг байнга асуудлаа тоочоод байх хэцүү. ер нь найзууд чинь зовлон тоочих гэж байдаг хүмүүс биш байх тэ?
    Ер нь хямарсан үед яаж сэргэх талаар нийтэд хандсан сэтгэл зүйн зөвлөгөө блогтоо нэг тавьчихвал ч их хэрэг болох гээд байна хэхэ...уйлах гэхээр нулимс гарахгүй, хөгжим сонсоод хэрэг байхгүй, гарч гүйж алхахаар тэр хэсэгтээ л гайгүй мэдэхгүй ээ.
    за баахан сэтгэл хөдөлчихлөө. уучлаарай.

    ReplyDelete
    Replies
    1. Yagaad nulims garahaa bolidgiig meddeg neg hun yamar ch bsn bgan bn. Umnu ingej bicheed shuumjluuleed bsn yum.
      Medeej hen negend gomdoloo toochdog bsn. Gehdee yarij boloh yum bn. Bolohgui yum bn. Medremjtei hun chin nuguu hun minii gomdliig hir mederch bgag mederchihdeg uchraas bolison. Nuguu olon humuusees namaig ergeed oilgoj zuvulguu uguh n barag bhgui taldaa. Tiimees suuldee duugai l bdg bolson.
      Anhaarlaa sarniulah zuil olj hiih heregtei dee.
      #Gunigtai hugjim sonsoh ch ehnii hen negend gargaj chadahgui zovlong taivshruulna. Neg duug olon sonsdog. Uidaad uur arai hugjiltei duu ruu shiljine.
      #Amttai yum ideh.
      #Saihan zuil uzeh harah. Minii huvid gaduur gudamjiig ajiglaj tsetsegnii zurag avah. Fashion blogoor heseh.
      #Jijighen ch hamaagui taalagdsan yum hudaldaj avah
      #Usee ogtsom uurchluh
      #Esvel zugeer l orondoo orood udurjin hevteh.
      #Uurtuu tsetseg hudaldaj avah
      Minii heregledeg arguud gevel iimerhuu.

      Delete
  6. Зүгээр л өөрийхөөрөө байж чадна

    ReplyDelete
  7. Sain uu ... ene bichlegiig sanaandgui olj unshlaa... tegeed olon talaaraa nadtai adilhan hun bn gj bodloo... bi bas 5-r sard tursun uhriin ord, barilgiin injener mergejiltei odoo bas yapon ywah gj baigaa... hiragana uzeed oir zuur ug holboh geel uzej bn... chi harin yapond udaad turshlaga suuj baigaa ym bn... blogiig chin hadgalaad awchlaa ... zagatnasan gazar maajiv gedeg shg ym bolloo :)

    ReplyDelete
    Replies
    1. Sain uu?
      Adilhan zuil hun burt ih baga hemjeegeer bdg bh l daa. Bi gehdee uhriin ord bish shuu.
      Japan helee sain suraarai. Amjilt husey :)

      Delete
  8. hamgiin gol ymaa bicheegui bn shde caashdaa yaponii talaar asuuh zuil garval asuuj bj boln biz dee?

    ReplyDelete

Post a Comment