Хязгааргүй огторгуй - Arashi (Especially for Enkhee)


Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!

Arashi хамтлагийн дуулсан Хязгааргүй огторгуй хэмээх дууг Энхээ гэдэг уншигчийн хүсэлтээр орчуулах оролдлого хийлээ. Энэ миний 58 дахь дууны орчуулга болж байна.
Араши бол 1999 онд байгуулагдсан 5 гишүүнтэй Японы boy band. Энэ хамтлагийн дуунуудыг ер нь сонсдоггүй. Гэхдээ ийм хамтлаг байдаг гэж мэддэг байлаа. Гишүүдийг нь харахаар инээд хүрээд байдаг юм. Юу гэж боддогоо тэгэхдээ хэлэхгүй ээ. Хамгийн гайгүй царайлаг нь Мацумото Жун л юм уу даа. Их гоё нүдтэй.

果てない空 – Хязгааргүй огторгуй


泥まみれの毎日だけど 今さら悩んだりはしない Намаг балчиг шиг өдөр хоногууд байвч одоо үүнд шаналах хэрэггүй
あきれるほど不器用だけど 心に誓った夢がある Надад одоо хэлэхэд эрт ч зүрхэнд минь мөрөөдөл бий

届かない星が瞬いて ふれるようにそっと問いかけた Одонд одоо арай хүрэхгүй ч хүргэж өгөөч гэж гуйдаг
蘇る希望でこの胸が 満たされるから追かけるだけ Өөрийн итгэл найдвараа сэргээх урмаар дүүрэн байдаг

果てない空がそこにあるって 今、確かな声が聞こえる Хязгааргүй огторгуй тэнд бий  Хүчит нэгэн дуу сонсогдож байна
飛べない自分を変えていこうか 踏み出して何度でもやり直そう Жигүүр дэвэн нисэхээр өөрийгөө өөрчилье  Чадах хүртэлээ дахин дахин хичээе
力強く Бүх хүчээрээ

積み重ねた言い訳より ありのままを信じてみようХүнд  гомдлоос илүү үнэнд итгэж явая
うそだらけの幸せより 素直なまま微笑んでいよう Хуурамч аз жаргалаас илүү даруухан мишээж явая


また一つ星が流れたら 手を伸ばしてそう、つかめるように Тэнгэрт од харвах нь үзэгдвэл гараа өргөөд шүүрэх шиг
真っ白な未来がどこまでも続いてるから確かめるだけ Цав цагаахан ирээдүйдээ итгэж явая

見えないものは何もないってその確かな歌が聞こえるХарагдах зүйл үгүй ч Хүчит нэгэн дуу сонсогдож байна
消えない想いがここにあるんだ いつだつてもう一度立ち上がろうХувирашгүй бодол бий болохоор Ахин нэг удаа өндийн босоё
力強くБүх хүчээрээ

涙のあとが乾いたらまた呼びかけるから Нулимсны мөр хатаж ахин нэг удаа боломж ирэх болохоор
答えてよまだ見ぬ明日へ Хариултыг нь мэдэхгүй маргааш руу
ひとりじゃないもう気付いたんだ Орь ганцаараа биш гэдгээ мэдрээд
輝くあの扉 共に目指そう Холоос гялалзан буй хаалга өөд зориё

果てない空がそこにあるって 今、確かな声が聞こえるХязгааргүй огторгуй тэнд бий  Хүчит нэгэн дуу сонсогдож байна
飛べない自分を変えていこうか 踏み出して何度でもやり直そうЖигүүр дэвэн нисэхээр өөрийгөө өөрчилье  Чадах хүртэлээ дахин дахин хичээе
見えないものは何もないって その確かな歌が聞こえる Харагдах зүйл үгүй ч Хүчит нэгэн дуу сонсогдож байна
消えない想いがここにあるんだ いつだってもう一度立ち上がろ Хувирашгүй бодол бий болохоор Ахин нэг удаа өндийн босоё
力強くБүх хүчээрээ


Comments

  1. Коюүки цаг зав гаргаж энэ дууг орчуулж тавьсанд маш их баярлалаа. Нэг удаа санаандгүй сонсоод ая нь их таалагдаад тэгээд нэрий нь мэдэж авсан юм.Одоо энэ дуу миний дууны санг нэгээр нэмлээ.Үгий нь бүгдий нь сурчаад караокед орохоороо дуулж найзууддаа гайхуулнаа хэхэ...

    ReplyDelete
  2. Зүгээр дээ. Амжилт хүсье. Надаа тэгэж байгаад нэг бас дуулж өгөөрэй за :)

    ReplyDelete

Post a Comment