Sakuran (2007)

Огт санаандгүй байдлаар Сакуран хэмээх энэ киног үзэж таарлаа. Гэхдээ өмнө Shiina Ringo-гийн Сакуран гэх дууг мэдэх юм. Гэтэл энэ киноны дууны найруулагчаар Shiina Ringo ажилласан байж. Өнгөлөг өнгө будагтай кино юм.

...Хувь тавилангийн эрхээр Улаан дэнлүүний гудманд очсон бяцхан охины амьдрал, тэмцэл. Хаалттай гудманд амьдрах охин анх ирсэнийхээ дараа хашаа даван нисэн орж ирэх сакуран дэлбээг ширтэн зогсоод гадаа гудамжинд ийм олноороо байдаг сакура яагаад энд байдаггүй юм бэ гэхэд тэнд ажилладаг нэгэн залуу шүтээний дэргэдэх энэ мод ч гэсэн уул нь сакуран мод шүү дээ, хэзээ нэгэн цагт энэ мод цэцэглэхээр би чамайг эндээс гаргана аа гэнэ. Хүн л болсон хойно хэн нэгэнд хайртай болно. Тэр залуу эргэж харалгүй гаран оддог хэсэгт өө муу эрчүүд ийм  шүү дээ гэж гол харлав. Оргон барин нөгөө залуу дээрээ уулзахаар очоод өөдөөс инээх түүнийг хараад худлаа инээсэн чөтгөр гэж хэлээд эргэн гүйхэд ард нь Шийна Рингогийн Сакуран гэдэг дуу явж байх юм. 
Алдар нэр нь түгсэн бүсгүйд сэтгэл алдарсан самурай эхнэрээ болгоод эндээс аваад явая гэхэд сакура цэцэглэхээр л би эндээс гарна гэхэд нөгөө самурай гудамж дүүрэн сакура дэлгэрүүлжээ. Хаалгаа нээхэд дүүрэн сакураг хараад кино үзэж суусан би хүртэл Sugoi гэж амандаа дуу алдлаа. Шүтээний дэргэдэх сакура цэцэглэхээр чамайг эндээс гарна гэж багадаа ярьдаг байсан гэсэн гэж нэгэн хүн сануулахад хүүхдийн гэнэн мөрөөдөл байсан юм аа гэж бүсгүй хариулна. Харин тэр хүн цэцэглэдэггүй сакура гэж байдаггүй юм аа гэж хэлнэ. Тэндээс гарах өдрийн өглөө нөгөө модны дэргэд зогсоод бас л цэцэглээгүй байх шив дээ гэхэд анх нөгөө үгийг хэлж байсан залуу үгүй ээ чи үүнийг хараач гээд нэгэн мөчир рүү заахад бяцхан цэцэг дэлбээлсэн харагдана. Одоо би чамайг аваад бүр олон сакуратай газар руу явна гэж залуу түүнд хэлнэ. Тэр цэцэглэсэн сакураг хараад миний бүх биеээр goose bumps гүйлээ. Мөрөөдөл биелдэг л юм байна...

Comments

  1. Романтик шүү нээрээ

    ReplyDelete

Post a Comment