Хязгааргүй огторгуй

За Энхээ гэдэг хүний хүсэлтийн дагуу энэ дууны эх хувилбарыг хайж хайж оллоо. Энэ видеон дээр нь Мао Асада, Мики Андо, Сузуки Акико, Дайсүкэ Такахаши, Такахико Козука гээд л миний хамгийн дуртай уран гулгалтын тамирчид бүгд гараад гоё байна. Мао Асада Японы гол найдвар өнгөрсөн олимпын мөнгөн медальт, 2008, 2010 оны дэлхийн хошой аварга охин байна. Япончууд бүгд түүнд хайртай гэвэл бараг худлаа хэлсэн болохгүй дээ. Мики Андо бас өнгөрсөн олимпод 4-р байранд орсон, 2007, 2011 оны дэлхийн хошой аварга, дэлхийд 4 бүтэн эргэлт хийсэн анхны эмэгтэй уран гулгагч байна. Сузуки Акико гэж бас 2012 оны дэлхийн аваргын хүрэл медальт, талбайн гадна даруухан тэгсэн мөртлөө мөсөн дэвжээн дээрээ эрч хүчтэй гялалздаг уран гулгагч байна. Дайсүкэ Такахаши бол өнгөрсөн олимпийн хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга уран гулгагч залуу. Бас их хүнд бэрхийг туулж энэ амжилтанд хүрсэн юм билээ. Хөлөө хугалаад хадуулчихсан бүүр булчин шөрмөс нь сулраад ахиж гулгаж чадахгүй гэж бодож байснаа дахин бэлтгэлээ хийгээд өнгөрсөн олимпод орсон.Такахико Козука бол 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медальт уран гулгагч.
Орчуулга хийх онгод өнөөдөр огт байхгүй тул дараа орчуулна. Яаж зүгээр байхав хүйтрэлттэй зэрэгцэн ханиад хүрээд үхэх гэж байна. Бие эрүүл, ухаан саруул болохоороо л орчуулна шүү.

Comments

  1. Kimura takuya iin http://www.youtube.com/watch?v=KYMZFyD7-N8 ene duug orchuulaad uguuch.

    ReplyDelete
  2. Баярлалаа...Ийм гоё клиптэй гэж мэдсэнгүй үзээд сэтгэл их хөдөлчлөө...Орчуулга нь зүгээрээ дараа онгодоо орохоор оруулчихна биздээ...Баярлалаа..

    ReplyDelete
    Replies
    1. Аа тийм ханиад хүрээд хэцүү байгаа ч цаг гаргаж оруулж өгсөнд их баярлалаа..

      Delete

Post a Comment