The Cakes I Made :)


 Зиа өнөөдөр гэнэт өөрийнхөө хийж байсан бялуунуудыг эргэн дурсахаар шийдэв. Хамгийн шинээс нь хуучин руу нь явцгаая.
За энэ бол энэ жилийн анхны постоор та бүхэнд хүрсэн бялуу жинхэнэ дүр төрхөө олохоос нэг алхамын өмнө байгаа байдал нь. Сонин өвөрмөц өнгөтэй байна уу?
 Харин энэ бол хамгийн эцсийн байдлаар.
Доорх бялууны зураг бол энэ блогт өмнө ороогүй ээ. 2010 оны сүүлээр би гэртээ ирээд ээждээ зориулж хийсэн юм. Бараг бүх материалыг нь японоос авчирсан. Лаазалсан черриг ч бас. Тэгээд креамээр чимэглээд 7 бөндгөр хийгээд лаазалсан чэрригээ онгойлсон дотор нь яг 7 байж таарсан юм. Үнэн азтай байгаа биз. Ээжийг ажлаас ирэхээс нь өмнө хийх гээд сандраад гэтэл ээжийг ирэх чимээнээр тавагтай нь бариад зугтаад өөр өрөөнд орж чимэглэж дуусгаж байж билээ, хаха. Үнэн хөгтэй байгаа биз. Зураг нь харин тааруу гарч. Манай том өрөө бараан голдуу тавилгатай орой болсон байсаныг ч хэлэх үү.
За харин энэ бялууг яаж хийсэн тухай өмнө энд бичсэн байгаа.


Comments

  1. Neg udaa shine jileer humuusiin zahialgaar 10-aad byaluu hiisen bas neg udaa ih surguulia tugsuud zugeer zugaa bolgoj 2 byaluu hiisen odoo mixer baihgui sanaa amar! ;)

    ReplyDelete
  2. byaluunii dotorhiig ni bas haruulsan bol hehe

    ReplyDelete
  3. Өглөө болгон хэрчим тоорт иддэг бол яах уу өдөр болгон хийнэ гэж худлаа байхдаа хэхэ тэрний оронд өдөр бүр шинэ тоорт авч байх эсвэл өглөө болгон зуушаа гадуур барьж байх сонголт байна уу жижиг тусмаа яанзийн биш үү

    ReplyDelete

Post a Comment