Долоон өнгийн аз жаргал-Pinky & Killers

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!

Pinky & Killers хамтлагийн бүх дуунд дуртай. (Энэ хамтлагийн дуулсан "Зуурдын сэтгэл" киноны дууг өмнө орчуулсан нь энэ блогийн хамгийн их уншигдсан постын 4 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд энэ хамтлагийн хит дуунуудаар нь "Хайрын, нулимсны, салхины улирал" нэртэй пост хийж байжээ.) Энэ хамтлагийн дуунуудаас энэ дуунд илүү дуртай.
Эхний хэдэн нот нь аймаар танил байдаг юм. Нэг л монгол дуутай адилхан. Гэхдээ ямар гэдэг дуу юм бүү мэд.
Энэ дуу надад "Долоон өнгийн аз жаргал" нэртэй цуврал зураг авах санааг анх өгсөн юм. 2010 оны 6 сард орчуулсан байсан ч их сонин муу орчуулга болсон санагдаад блогтоо нийтлээгүй. Одоо тэгээд сайжруулсан юм бас алга болохоор тэр чигт нь нийтэллээ.
 
七色のしあわせ – Долоон өнгийн аз жаргал


七色のしあわせ 虹の色に  Долоон өнгийн аз жаргал солонгын өнгөөр солонгорно
やさしくつつまれた私の恋Далдхан нууцалсан миний л дурлал
ふたりがゆく道はみどり Хоёулаа алхах зам минь ногоон
想いはただ あの人にБодол минь зөвхөн тэр л хүнд

日昏れの情熱はオレンジ色  Оргилсон хүсэл минь улбар шар
止まり木にはいつも 青い鳥 Мөчир дээрх шувуу нь  үргэлж цэнхэр

七色のしあわせ 虹の色にДолоон өнгийн аз жаргал солонгын өнгөөр солонгорно
かげろうもえている 私の恋 Дүрэлзэх миний л дурлал
むらさきの夢 ほのおの赤Ягаахан мөрөөдөл Галын улаан
あふれる愛は あの人に Оргилж буй хайр минь тэр л хүнд

街角に レモンの月が出てГудамжны буланд шар саран мандахад
ブルーがよく似合う恋人なのЦэнхэр өнгө зохидог нь хайрт минь л юм даа

むらさきの夢 ほのおの赤Ягаахан мөрөөдөл Галын улаан
あふれる愛は あの人に Оргилж буй хайр минь тэр л хүнд
街角に レモンの月が出てГудамжны буланд шар саран мандахад
ブルーがよく似合う恋人なのЦэнхэр өнгө зохидог нь хайрт минь л юм даа

恋人なの Хайрт минь л юм даа
恋人なのХайрт минь л юм даа

Comments