Lunch in Shibuya and Dinner in Thai Express

2012-09-15

Өдрийн хоол Shibuya-д. Энд сууж байхад Мацу Такакогийн Stay with me, Yumeno shizuku, Sakura fuwari, Ashita haruga kitara дараалаад л явна лээ.
Хананд нь байх Hina ningyo(Ямар учиртай хүүхэлдэй болохыг тайлбар постыг линкэн дээр дараад уншиж болно.)-ны зургийн хоёр талд бас Шибуяагийн гудамжны зураг тавьсаныг ширтэхэд хуучны дурсамж сэргэнэ.
Хоолныхоо зургийг авахаа мартсан байна лээ. Харин дессерт нь бол энэ доор байна. Нэр нь Shibuya muse. Шууд нэрийг нь хараад л сонголтоо хийсэн, хэхэ.
Харин оройн хоолоо Тай ресторанд идлээ.

Orange juice шиг өнгөтэй тайланд цай.
Нэрийг нь үл мэдэх хоол. Манай найзын сонголт. Амт нь дажгүй л юм билээ. Анх нээрээ тайланд хоолыг нөгөө тайланд залуу хийж өгсөнөөр идэж үзэж байж билээ. Ногоон карритай хоол байсан санагдана.


Comments

  1. mmm ihevchlen minii avdag bsan hool bna:-)

    ReplyDelete
  2. uu ene deetliih bi shuu:-P

    amethyst

    ReplyDelete
  3. Ano,
    Thanks.

    Amethyst,
    Naana chin bas bga bailgui dee. Olood ideerei :)

    ReplyDelete
  4. Ойрд ер нь гадуур оройн зоог бариаггүй юм байна шдээ сайхан харагдаж байх чинээ сайхан Паста ч сайхан даа орж үзээггүй газрууд байна даа одоо ч их газар байдаг болсон юм байна

    ReplyDelete
  5. Би дөнгөж сая энд хоол идээд ирлээ. Яваад ороход сандал ширээ жаал тухгүй санагдав. Уг нь цэлийсэн том цонхнуудтай ч үзэгдэх орчин таагүй болохоор бас сайхан санагдсангүй. Хоолны хувьд амтыг муулахааргүй, бас магтахааргүй, энгийн байв. Харин над мэтийн их идэгчид нэг хоолонд лав цадахгүй юм байна лээ. Аа тийм бас их сэрүүн байсан. Зөөгч охин кимоно /бас я яг кимоно биш ээ кимоно шиг өмсгөл байдаг даа/ өмсчихсөн байсан боловч даараад арьс нь биржийчихсэн байна лээ. ККК. Харин заланд явж байсан дуунууд нь сайхан байсаан. Дахиж лав орохгүй юм байна лээ ийшээ.

    ReplyDelete
    Replies
    1. Би дулааны улиралд орсон болохоор хүйтэн эсэхийг нь мэдсэнгүй, хэхэ. Хоолны тухайд монголд байгаа япон ресторануудад арай биш амттай байдаг. Гэхдээ би аливаа зүйлийн тухай бичихдээ сөрөг талыг нь голдуу алгасаад бичдэг гэдгийг анхаарна биз дээ, хэхэ.
      Ирээд 4-5 япон хоолны газар орж үзсэн л дээ. Yamato Dining-нд л жинхэнэ япон амт байсан.

      Delete
    2. Тийшээ чинь тэгвэл орж үзнээ. Би харин чамайг анзаарсан. Нэг тийм хүмүүс байдаг юм. Юмыг муулдаггүй, муулахаар байвал дуугаа хураачихдаг. Өөрөө л ороод үз, өөрөө найзлаад үз,надаар хэлүүлж байхаар өөрөө үзсэн нь дээр гээд л. Чиний бичлэгүүдийг уншиж байгаад анзаарсан.

      Delete
    3. Блог ертөнцөд эерэг талаас нь бичээд л... Харин бодит амьдрал дээр шүүмжлэмтгий :)

      Delete

Post a Comment