I love Nina Ricci

Nina Ricci-гийн загваруудаас романтик, эмэгтэйлэг, хөнгөн, дэврүүн, эмзэг туяхан тэгсэн мөртлөө ихэмсэг мэдрэмж өөрийн эрхгүй мэдрэгддэг. Ихэнх загварууд нь надад маш их таалагддаг бас миний дотоод хүнд 100% нийцсэн юм шиг санагддаг. Fashion бол миний номер нэг хобби болохоор олон жил янз бүрийн загваруудыг харсаар байгаад одоо ямар нэг загварыг хараад энэ бол Nina Ricci, Valentino, Balmain гэх мэтээр таньдаг болжээ. Анх нээрээ 2010 онд хоёр блог зэрэг нээсний нэг нь fashion blog байсныг устгасан гэж байгаа. Манай нэг танил намайг чи тийм fashion-лэг харагддаггүй гэсэн л дээ. Би fashion сонирхдог ч гэсэн өөрөө бол минималист. Өмссөн зүүсэн ч, үг ярьсан ч, блог бичсэн ч минималист гэж боддог, хэхэ. Дундаж эмэгтэй хүнтэй харьцуулахад элдэв дээдийн эрээн мяраан зүйл, ээмэг бөгжний шунал лав 50%-аар бага. Эрж хайж, бөөн юм болж байж сонгож авсан цөөн тооны эд зүйлээ өн удаан жилээр харах тоолондоо улам бүр дурлан дурлан хэрэглэдэг. Ерөнхийдөө бол нэг сонголтоо хийсэн бол тэрэндээ үнэнч. Хүнд ч бас ингэж ханддаг, хэхэ.

Comments