Шүтээн




Нутаг нугын цэцэгнээс дутахгүй юмсан гэсэндээ
Нууцхан нууцхан бодсоор чамдаа би ирсэн
Сэтгэл зүрхний хүслээ сэвтээхгүй юмсан гэсэндээ
Сэмхэн сэмхэн хайрласаар чамдаа би дассансан

Ай миний амьдын шүтээн
Алаг зүрхний дээдийн шүтээн

Хан хорвоод чамайгаа дээдлэх юмсан гэсэндээ
Хүсэн хүсэн хүлээсээр чамдаа би ирсэн
Далай ариун сэтгэлээ сэвтээхгүй юмсан гэсэндээ
Далдхан далдхан хайрласаар чамдаа би дассансан

Ай миний амьдын шүтээн
Алаг зүрхний дээдийн шүтээн

Алтан дэлхийд хамтдаа жаргах юмсан гэсэндээ
Алсхан алсхан мөрөөдсөөр чамдаа би ирсэн
Анхлан өгсөн сэтгэлээ буцаахгүй юмсан гэсэндээ
Алдлан алдлан хайрласаар чамдаа би дассансан

Ай миний амьдын шүтээн
Алаг зүрхний дээдийн шүтээн

Comments