Shargaljuut

Улаанбаатар хотоос 650 км зайд орших Шаргалжуутын рашаанд хэд хоноод ирлээ. Энэ рашааныг анх Ламын Гэгээн олж илрүүлсэн гэлцэнэ. Урьд цагт зөвхөн ихэс дээдсийн очдог газар байсан гэнэ. Харин 1954 онд Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн рашаан сувилалын газар нээжээ.

 108 зүйл рашаан ундрах энэ уулын дээд энгэрт Оточ Манал бурханыг залжээ.
 Байгалийн өвөрмөц тогтоцтой энэ газрыг бурханаас хайрласан хишиг гэлцэнэ. Маанийн зургаан үсэгтэй энэ уулаас доошлоод 7 аманд нь мод ургасан нь үнэхээр гайхалтай.
Энэ уулыг Дорлиг уул, Дорлиг бурхан гэж нэрлэнэ.
 Энэ уулыг Лхам уул гэх бөгөөд хадаг цэнхэртэн буй газраас Лхамын рашаан гэх элэг цөс доторт нэн сайн хүйтэн рашаан ундарна. Цагаан сарын битүүний шөнө дэлхийг тойроод буцах Лхам бурханы моринд зориулж тотгон дээрээ 3 ширхэг мөс тавьдаг гэх домогт гардаг Лхам бурханыг энэ уулын эзэн гэлцэнэ. Голын наана цаана орших бие биенээ харуулдсан энэ хоёр уул ханилан суух гээд чадаагүй гэх домогтой гэнэ.
Төрөл бүрийн өвчин эмгэгт сайн рашаанууд нэг уулын энгэрээс гэхдээ бүүр зарим нь нэг чулууны хоёр талаас ундрах нь гайхалтай.





 Энд ундрах бүх рашаан халуун рашаан тул иймэрхүү уур манан үргэлж савсах бөгөөд өглөө оройдоо бүүр ч их нэмэгдэнэ.

Ийм сайхан ариун дагшин газар ухамсар муут улсын харгайгаар рашаан усны ундарга нь жилээс жилд муудаж байгаа гэж ярилцахыг сонслоо. Их догшин лус савдагтай газар гэсэн атал мэр сэр хог новш их харагдана. Буцахынхаа урьд өдөр энд танилцсан бүсгүйтэй хамтран рашааны орчмын хог түүхээр гарсан юм. Гэтэл бараг л дүүрэхгүй биздээ гэж бодсон гялгар тор маань 2 цагийн дотор пиг дүүрч өргөж явахад гар эцэхээр болж билээ.

Comments

  1. amaranch emchilench sudlana ch, ayalanch, tseverlenne ch ulgerlench olon yumiig negen zereg amjuuljee saikhan ur duuntei amaralt boljee

    ReplyDelete
  2. Rashaanii hogiig tseverlesend bayr hurgey!! Mash chuhal ajil buteej!!

    ReplyDelete
  3. Ano and Barimalch
    Bayarlalaa :D

    ReplyDelete

Post a Comment