Colorful Birthday Presents

Манай нэг япон найз миний төрсөн өдрөөр нээх их олон өнгийн хумсны лак бэлэглэсэн юм. Хажуугаар нь бас нэг өнгө өнгийн уруултай ил захидал хийжээ. Ард нь бичсэн нь бөөн алиа хошин зүйлс.
Өчигдөр ажилдаа явсангүй гэрээсээ ч цухуйсангүй. Рашаан усанд яваад нэг л эрүүл чийрэг болох юм байх гэсэн үгүй юм аа. Ээжийн Булганаас авчирсан мөсөн чихрээр нэг зураг авав. Аль дээрээс бодоод л яваад байсан юм. Бас энэ хэдэн лакаараа зураг авч эрхлэв. Резинэн чихэр идэхээр сайхан дурсамж сэргээд байдаг юм. 2010 онд Japan Airlines-ийн онгоц засварын ангарт орж үзсэнийг санагдуулаад л. Тэр дотор костюмтай гартаа хар цүнх барьчихсан алхаж байхдаа өөрийгөө тагнуултай киноны гол дүр болчихсон юм шиг төсөөлж байж билээ. Тэгээд буцах нислэгээ Ханедагийн хамгийн дээд давхарт хүлээнгээ резинэн чихэр идээд хөлөө савчуулаад онгоц нисэж буухыг хараад сууж байхад их аз жаргалтай байж дээ.
Бас Сиэтлийн аквариумаас акулны хэлбэртэй резинэн чихэр авсан нь маш гоё амттай байж билээ. Сиэтлийн аквариум гэснээс дээрээ далайн одтой дарсны маш гоё том хундага байсныг буцахынхаа өмнө авах гээд гадаа нь хүлээгээд баахан зогссон чинь дэлгүүр нь онгойхгүй буцах цаг болчихсон. За бөөн бие биенээсээ ундарсан матрёшка маягийн юм биччихлээ :)







Comments

Post a Comment