Миний гэнэн бас гэгээхэн мөрөөдлүүд

Өнөөдөр хоёр ч таагүй мэдээ сонслоо. Гомдож бас уур хүрлээ. Нэг нь миний хувийн амьдралтай холбоотой, нөгөө нь ажилтай холбоотой. Одоо эрч хүч юу ч үгүй хоосорсон сууж байна.
 Харин гэнэт Bucket List-ийн доор Номиогийн бичсэн сэтгэгдэлийг санаад гэнэн бас гэгээхэн мөрөөдлүүдээ бичмээр санагдав. Харин дараалал нь бол ямар ч утга учиргүй.
1. Басс гитар тоглож байгаа бичлэгээ блогтоо оруулах
2. Дэлхийн хамгийн том онгоцны буудлын дарга болчихоод хяналтын цамхаг дээр онгоц бууж нисэхийг хараад зогсож байх
3. Шүхрээр үсэрч үзэх
4. Хүүхэд байхдаа амьдарч байсан газраа ахиж нэг очих
5. Bridal Show-ний модель болох. Японд байхдаа яг хийнэ гээд амжаагүй юм.
6. Монте-Кристо арал дээр очиж эрдэнэс хайх
7. Tiffany-гийн гадаа өглөөний цай уух. Сая Япон явахдаа яг хийнэ гэснээ санаа зовоод чадаагүй юм.
8. Salar de Uyuni-д очоод шөнө бороо орсоны дараа орилох
9. Нисгэгчийн үнэмлэх аваад хувийн онгоцоороо хаа сайгүй тэнэх
10. Кобэгийн гэрлэн шоуг үзэх
11. Окинава арал орж үзэх
12. Олон улсын дэд бүтцийн аварга төсөл дээр ажиллах
13. Монгол ноолуураар дэлхийн жишигт хүрсэн хувцас үйлдвэрлэх төв байгуулаад тэндээ загварын шоу зохион байгуулахад  front row-д сууж байх
14. Монголд онгоц засварын аварга төв байгуулах
15. Киотод очиж гейша стилээр хувцаслаж зургаа авахуулах
16. Туялзуур сэлмээр тулалдаж сурах
...
За за санаанд гэнэт юу ч орж ирэхээ больчихлоо.

Comments

  1. ene dotor nadtai adilhan hed heden moroodol zohij yavna hahah

    ReplyDelete
  2. Надад энийг уншаад хүсэл мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлэх дахин урам орууллаа.

    ReplyDelete
  3. Надад энийг уншаад хүсэл мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлэх дахин урам орууллаа.

    ReplyDelete
  4. Танай блокт ойр зочлоогүй үзэхэд их аятайхан болж ...

    ReplyDelete
  5. Гэнэн гэхэд хэцүүхэн л юм байна даа болох боломжтой юм биш үү цаг хугацаа гэхээс тухалзуур сэлэм бол өнөөдөр хайж олоод сураа дугаар 3 бол 1,2 метрээс үсээд эхлээд зөв бууж сурна даа эрх зунаас үсрэхгүй энэ жил сайн судалж байгаад АМЖИЛТ!

    ReplyDelete
  6. 1t od bolchood olon hunii umnu tiim huuhed bsan ntr gej yarih.2t uuu medhe baichlaa

    ReplyDelete

Post a Comment