Цагаан уул ба Вансэмбэрүү


Хүний биеийг ололгүй заяа төөрч
Хар азаргын нуруунд цагаан уул болон төрвөл
Хамтдаа нэгэн зун хөтлөлцөн ургаад
Хагдарч чадах уу?
 Б. Болдсайхан



Вансэмбэрүү ("Зүрхэнд шивнэсэн үг" киноны дуу)
Халилд ургадаг вансэмбэрүү 
Нараар дутах нь хөөрхий
Хамтын заяатай хоёр нь
Хагацалд автах нь хөөрхий

Хаданд ургадаг хатансэмбэрүү
Нөмрөөр дутах нь хөөрхий
Хайранд дэвтсэн итгэл нь
Ханиар дутах нь хөөрхий

Ээ хөөрхий, ээ хөөрхий
Намар иржээ хөөрхий

Хосоор ургадаг хансэмбэрүү
Ижлээр дутах нь хөөрхий
Хоёргүй үнэнч сэтгэл нь
Хоногоор дутах нь хөөрхий

Ээ хөөрхий, ээ хөөрхий
Намар иржээ хөөрхий

Comments