Онцгой нэгэн өдөр

Яг нэг жилийн өмнөх энэ өдөр би Япон орныг зориж очсон зорилгоо биелүүлж билээ. Тухайн үеийн сэтгэгдэлээ энд бичиж байжээ. Хамгийн түрүүнд ээж, аав руугаа залгаж баярт мэдээг дуулгахад аав минь надад "Баярлалаа" гэж хэлж билээ. Миний ээж анагаах ухааны салбарт энэ цолыг хамгаалсан бол яг 10 жилийн дараа техникийн салбарт би цол хамгаалснаар манай гэрийн эмэгтэйчүүд 100%  Ph.D болсон юм.
Монгол улсаас урьд өмнө хэний ч судлаагүй сэдвээр судалгаа хийх маш амаргүй байсан. Үнэндээ 3,5 жил маш их зовж зүдэрсэн бас хатуужсан. Энд сурах хугацаандаа би өөрийгөө улам бүр юу ч мэддэггүйгээ л мэдэж авсан. Бас дээр нь зарим хүмүүсийн эцсийн зогсоол болдог энэ цол бол судлаач болох зөвхөн эхний алхам  гэдгийг л ухаарсан юм.
Би ер нь өнөөг хүртэлх амьдралынхаа ихэнхийг сурч өнгөрүүлжээ. 7 настайдаа сургуульд анх орсоноос хойш бараг 20 жил бүх шатны сургуульд суралцсан байна.
Бага сургуульд 4 жил
Дунд сургуульд 4 жил
Ахлах сургуульд 3 жил
Бакалаврт 4 жил
Магистрт 1 жил
Докторт 3,5 жил
Нийтдээ 19,5 жил.
Гэхдээ намайг сурахаас өөр хийсэн зүйлгүй хүн гэж бодуузай. Энэ барилгыг барилцсан юм гэж хуруу даран нэрлэх, хажуугаар нь өнгөрөх тоолондоо яаж өглөөнөөс шөнө болтол ажиллаж, яаж тооцоог нь хэдэн арван удаа хийснээ өөрийн эрхгүй дурсах 4-5 барилга Улаанбаатарт байна.
Үүнийг би бичилцсэн юм гэж үзүүлэх ном байна. 2007 онд гаргасан тэр номынхоо зохиогчийн эрхийг нэг олон улсын байгууллагад худалдаад Япон явах зардлаа олж байлаа.
Мөн бага сага орчуулгууд хийсэний нэг нь үндэсний хэмжээний бодлого боловсруулахад нэмэр болсон байна лээ. Үүнийг өнгөрсөн жил Монголд ирээд л мэдсэн.
Амжилт бүтээлээр манлайлж яваа нэгний дэргэд эгэл жирийн миний амьдрал товчхондоо ийм.
Харин дүүгийн маань надад саяхан хэлсэн үгээр энэ постоо өндөрлөе.
"Чи хорвоо дээр цорын ганц болохоор өөрийгөө хэнтэй ч харьцуулах хэрэггүй. Харин зөвхөн өөрийгөө өөрийнхөө өнгөрсөнтэй л харьцуул." гэж билээ.

Comments

  1. Дүү чинь зөв хэлжээ сайн байна шдээ ийм их юм амжуулаад мань мэт өдрийгөө өөрөөгөө л, ахлах 3 жил?

    ReplyDelete
  2. wow. uuriin erhgui heden jiliin daraa tan shig hiij buteesen yum ihtei baij chadah bolov uu gej bodogdoj bna...

    ReplyDelete
  3. uu tegsen chin door ni yag namaig medsen yum shig uuriiguu busadtai buu haritsuul gechihsen bna shd:-P

    ReplyDelete
  4. хийсэн бүтээснээрээ бахархаж байгаа чинь урамтай байна шүү ? Монголдоо ирж улам ихийг бүтээгээрэй. Энэ их мэдлэгийг бусаддаа тараан түгээж амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэж байна.

    ReplyDelete
  5. Baruunii PhD nar ingej yariltsdag genee: "Bakalavr bolchihoor buhniig meddeg chaddag bolchdog Magistr bolhoor ih yumiig meddeggui chaddagguigee oilgodog Doktor bolchihoor yu ch medehguigee oilgodog."

    Manai ih hural huuramch PhD avsan humuusee tseverleed yadaj boditoi suraltssan deed zereglliin tsoltoi heden humuuseer tsus selbevel arai logiktoi huuluid garch magadgui ee.

    ReplyDelete
  6. Bayar hurgey! Iim zaluuhan deeree ene ih ajliin ard garna gedeg chin...baharhuushtai hereg. Surahiin hajuugaar ch zondoo yum hiij yavsan bolohoor zaluu nas chin hooson ongoroogui gesen ug. Ooriigoo "bi mundag" gej bodoj baigaarai.. yagaad gevel uneheer mundag busgui yumaa :)

    ReplyDelete
  7. Ano,
    Bayarlalaa. Turk surguuli tugssun bolohoor 3 jil sursan yum aa.

    Shinetogol,
    Bayarlalaa. Chi medeej chadna aa :D

    Mira,
    Bayarlalaa. Diplomoo avaad l margaash ni mongold irsen. Odoo ireed barag jil bolj bn. Gehdee baiguulsan gavya odoogoor alga daa :D

    Barimalch,
    Yag unen. Ene commenttoi ijilduu zuiliig end niitelj baijee :)
    http://koyukinoblog.blogspot.com/2011/07/blog-post_19.html

    Nomio,
    Bayarlalaa.

    ReplyDelete
  8. Бас турк хэлтэй

    ReplyDelete
  9. Баяр хүргэе. Ёстой мундаг юмаа. Өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна. Манай лабд нэг постдоктор япон хүүхэн ирсэн юм. Түүнийг дотроо биширч байхдаа би биш юмаа гэхэд манай монголд ч гэсэн ийм мундаг эмэгтэй байгаа даа гэж дотроо битүүхэн атаархаж байлаа. Гэтэл интернэтийн эчнээ танил бүсгүй маань тэр бахархах хүмүүсийн нэг байсныг одоо л ойлгож байна. Цаашид их юм хийж бүтээгээрэй. Дүүгийн чинь хэлсэн үг их таалагдлаа.

    ReplyDelete
  10. Танай эрэгтэйчүүд бүгд Мастераас илүү

    ReplyDelete
  11. Hooh uneheer mundag ym aa... bi ch ih hojuu surah gj baigaa hun bn daa... 30 hureh gj bj dunguj hel surah gj bdag...:(
    chamd baer hurgie cag hugacaag aldaagui togtwortoi uragshilsaar amjiltand hurch baigaad chin... bas caashdaa ch amjilt gargan gedegt ergelzehgui bn...

    ReplyDelete

Post a Comment