Бусдын нүдээрх би

За ингээд сая статистик харж суусан нэг блогоос хүн амьтан орж ирж харагдсан байхаар нь орвол ийм юм оллоо. Анх удаа миний блогийн тухай хүн бичсэн байхыг уншлаа. Сонин л санагдддаг юм байна. Бас их сонин л ойлголт энэ хүнд төрүүлсэн юм байна, хэхэ. Гэхдээ баярлалаа. Энэ блог руу орж уншихыг хүсвэл энэ линк дээр дараарай. Блогчдын тухай товчхон дүгнэлтүүд байгаа юм. Аан миний тухай хэсгийг нь хуулчихлаа.

 Кюүки
 Энэ хүн блог дээрээ элдэв дуу дүрс олныг оруулж, бичлэг цөөхнийг оруулдаг боловч энэ хүнээр дамжуулан япон орныг мэдэхэд их дөхөм болдог. Мөн энэ хүн урлагын мэдрэмж илүү хөгжсөн юм шиг санагддаг . Түүний бичсэн киноны , музэйны, аялалын, дууны гэх мэт нийтлэлүүд нь тухайн хүний уран сайхан, урлагын гоо сайхны мэдрэмж бас нилээн өндөр хөгжлийг харуулна. тус блогын хаяг: http://koyukinoblog.blogspot.com/

Comments

Post a Comment