Хил дээр болсон хөгтэй явдлууд

Вьетнамын хил дээр
Хуучин орос цэргийн цамцтай адилхан өнгөтэй цамцтай, мөрөн дээрээ аймаар олон таван хошуутай (Иймэрхүү жижиг цолтой хүмүүсийг мэдэхгүй. Би бол 4 жижиг таван хошуу бол ахмад тэгээд 1 том бол хошууч, 2 бол дэд хурандаа, 3 бол хурандаа, бригадын генерал, хошууч генерал, хурандаа генерал, дэслэгч генерал л гэж мэднэ, хаха), эрүүн дээрээ ёозгүй сахалтай байцаагч залуу над руу нэг пасспорт руу нэг харж харж байснаа чангаар "Mongolian visa" гэж орилтол цаанаас өөр нэг хүн ирээд намайг дагаад яв гэж дохилоо. Хамаг хүмүүсийг хага яраад дундуур нь гарч нөгөө хүнийг дагаад нэг өрөөний үүдэнд иртэл нөгөө хүн өөрөө энд юу хийж яваа билээ гэхээр нь жуулчин гэтэл намайг дээрээс доошоо нэг харсанаа буцах билетээ гаргаад ир гэснээ нөгөө өрөөндөө орж канондаад гарч ирээд буцаж дагуулаад нөгөө байцаагч дээр хүргэж өглөө. Нөгөөх нь нэг юм тамгаа дарж орууллаа. Миний амьдралдаа хамгийн амархан авсан виза ингэж бага зэрэг асуудал дагуулсан юм. УБ дахь элчингийнх нь үүдэнд сууж байгаад анкет бөглөөд 6 доллар билүү төлөөд гялс авсан.



Тайландын хил дээр
Миний пасспортыг авсан байцаагч бүсгүй баахан гайхаж харж байснаа ардаа наасан жагсаалтаа эргэж харна. Тэгсэнээ хажуу дахь хүнээсээ асууна. Угаасаа Монгол улсын иргэн 30 хоног дотор визагүй зорчиж болдог гэдгийг би мэдэж байсан тул чимээгүй зогсож байлаа. Тэгсэнээ  лавлаж дуусаад уучлаарай гэсээр тамгаа дарж өглөө.

Японы хил дээр
Гаалийн байцаагч бүсгүй хаанаас ирж байгааг асуухаар нь Бангкок гэтэл өмнөх зогсоол чинь хаана байсан бэ гэлээ. Катманду гэж хариултал та Монголоос яаж Непал орсон юм гээд чемодамаа онгойлго гэлээ. Уучлаарай би Японоос яваад одоо буцаад ирж байна Монголоос Непал ороогүй гэтэл чемодамтай хамаг хувцасыг минь гаргаж байгаад ёроолыг нь тогшиж энэ тэр үзэж байна. Тэгээд нэг юм гарч ирлээ. Манай босс түрүүлж гараад хүлээж байсан юм. Юу болов гэхээр нь хэлээд би Японд 5-6 удаа орж ирж байхад ийм явдал хэзээ ч тохиолдож байгаагүй гэтэл тэр байцаагч нь эмэгтэй хүн байсан уу гэж байна тийм гэвэл тэгэж л таараа гэдэг байгаа. Энэ явдлаас хойш би дандаа харж байгаад эрэгтэй байцаагчтай хэсгээр ордог болсон. Нэг ирмээд л гараад ирнэ ямар ч асуудалгүй, хэхэ. Энэ түүх блогийн уншигч бүсгүйчүүдэд хэрэгтэй байх аа гээд бичлээ, хэхэ.


Индонезийн хил дээр
Буцах гээд онгоцны буудалд зогсож байлаа. Байцаагч залуу пасспортыг минь аваад миний нэрийг гайхалтай цэвэрхэн дуудсанаа чи монгол байсан юм уу чамайг очерт зогсож байхыг чинь хараад би япон л гэж бодож байлаа гэлээ. (Хүмүүс намайг ер нь япон хүн гэж боддог юм. Монгол гэхээр ээж чинь япон юм уу энэ тэр балайрна. Бүүр монголд намайг монголоор ямар сайн ярьдаг япон бэ гэсэн гээд л бод.) Миний нэрийг тэгэж цэвэрхэн ямар ч аксентгүй дуудсан гадаад хүнтэй би ганцхан удаа тэгэж таарсан юм. Монголчууд хүртэл миний нэрийг А, Б, В гээд үсэглээд байхад зөв бичнэ гэж байхгүй шүү. Байцаагч залуу хэд хоноод буцаж байгааг асууснаа  2 гэж хэлэхэд дараа тухтай ирээрэй гэснээ ингэхэд өөрөө гэрэлсэн үү гэлээ. Үгүй ээ, би их завгүй эмэгтэй л дээ гэтэл "Find a lucky guy" гэдэг байгаа, хаха. Дараа нь бодох тоолонд инээд хүрдэг юм.

Америкийн хил дээр 

Байцаагч залуу ямар хэргээр хэнтэй уулзах гэж явж байгааг асууна. Уулзах хүнийхээ нэрийг хэлтэл "Is he your boyfriend?" гэж авдаг байгаа үгүй ээ үгүй гэтэл тамгаа дараад пасспорт буцааж өгөнгөө муухан японоор "Tanoshinde kudasai"(Have fun ) гэж хэлэхэд нь инээд хүрч үхэх гэж байлаа.

Comments

  1. Эрэгтэй хүн тэгвэл эмэгтэй дээр нь очсон дээр үүү гэхдээ эрэгтэй нь яаж ч бодсон дээр байхаа

    ReplyDelete
  2. Zarim ni buur ni ooriin chine passport uu gej asuuj bgaa yum.

    Mongoliin hil deer baitsaagch zurgan deeree yasan ovortoi gardag yum gejuu. hahah

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Ano,
    Harinee yadag yum boloo? Erchuud turshlagaasaa huvaaltsah bh aa :D

    Meegaa,
    Zunduu hugiin hugiin yum yaridag l daa tsaaduul chin :) Say japanaas irehed mongoiin hil deer ingej uu. Hezee yavsiin 5.20nd gesen chin za saihan amraarai gedeg bga :) Japanad 10 honochood mongold amrah gej irdeg ain :)

    Barimalch,
    So curious about what you deleted :D

    ReplyDelete
  5. Японд амьдардаг монголчуудын нэг гэж бодоо биз японп дэлгүүр хэсчээд монголд ирээд буцдагийг алийг гэхэв

    ReplyDelete
  6. Ongotsond liftend heden udaa Mongolchuud er ewmgui nadtai angliar yarih geed daraa iish tiish yavbal duhan deeree Mongol bichgeer Mongol Humun gej bicheed yavnaa. ;)

    ReplyDelete
  7. Haha. Nadad bas tohioldoj l bsn yum bn. Ongotsond angliar yariad bhaar n "I am Mongolian" gesen chin uu Mongol bsn yum uu bla bla :D
    Bas zarimdaa solongosoor yarina. Hanguk sarammiika? gedgiig ni oilgono No no, Do you speak English gej bga yum chin, haha. Ingehed solongosoor Ugui gehiig yu ch gedeg yum be dee?

    Bas bossiin ger buliinhentei Cambodiad yavj bhad ted nart Arigatou gozaimasu gesnee nadad Thank you esvel Hamsamida gedeg naasan :D
    I guess my outfit was too colorful to be Japanese :D

    ReplyDelete
  8. Aniyo gedeg bhaa Mongol saikhan emegtei shigee haragdahdaa anhaarval tegvel ih zugeer shdee haanhiih be gej asuutal ni mongol shinjee haruulbal aan goyo shuu dee hariud ni Mongol gej baharhaltai helbel yamar be?

    ReplyDelete

Post a Comment