20120601 Nissan Showroom

2012-06-01
Амалсан ёсоороо Nissan Showroom-д авсан зургуудаа оруулж байна. Nissan гэсэн байшинг нэвт гарч байж буудлаас цаашаа гарах хэрэгтэй гэтэл яг дайрч өнгөрөх хэсгийн доор энэ Showroom-ээ зүгээр зам зуураа хараад өнгөрч болохоор эсвэл бүүр доош урсдаг шатаар бууж сонирхох хүсэл төрүүлэхээр хийсэн байсан.
 








Энэ наад талын хүрэн машин надад их таалагдсан. Нэр нь хүртэл Fair lady, аая. My fair lady гээд кино шууд санаанд орж энэ тэр.
 Цаад талд нь харагдаж байгаа саарал машины зургийг авах гэсэн нэг залуу бүр очиж наалдчаад салахгүй бараг л илж таалж үзээд байсан, хэхэ.
Үнэ болон үзүүлэлтүүдийг нь сонирхоцгооё. Ойролцоогоор 5 сая иен гэхээр 85 сая төгрөгний үнэтэй юм байна.







Comments

  1. Амьдралыг нэгэн зорилго болгох нээ

    ReplyDelete
  2. Ene huren mashin uu? Yu gej iimhen zorilgo tavih ve dee, hehe. Private jet ene ter gesen zorilgo tavina shuu dee :)

    ReplyDelete

Post a Comment