Дахиад л нөгөө нулимс...

Ирсэнээсээ хойш яагаад ч юм энэ киног 2 удаа хагас дутуу үзэж таарсан юм. Эхний удаа эхнээс нь үзээгүй боловч дуусгаж таарсан бол хоёр дахь удаа бас ахиад эхнээс нь биш өмнө үзсэнээсээ бол арай эхнээс үзлээ. Үйл явдалд онц сонин зүйл байхгүй харин point нь бол онцгой кино.



...Японд найз залуугийнхаа араас ирсэн америк бүсгүй түүндээ хаягдаад ажил ч үгүй, мөнгө ч  үгүй, япон хэл ч мэдэхгүй ганцаар үлдэнэ. Байрных нь цонхоор харагдах жижигхэн раменгийн газар зорьж очоод ажилд орохыг хүссэнээ дохин занган хэлж ааштай эзний доор ажиллаж эхэлнэ. Мэдэхгүй чадахгүй зүйл зөндөө ч хичээсээр бас хэрэлдсээр гайгүй ажилдаа гаршина. Гэвч тэр бүсгүйн хийсэн шөлөнд нэг том асуудал байсан нь ямар ч амтгүй болдог байлаа. Гайхсан эзэн нь аргаа бараад түүнийг дагуулан ээж дээрээ очно. Ээж нь хийсэн шөлийг нь уугаад  "Чамд шөл хийхэд хайр дутагдаж байна. Чи энэ шөлийг уусан хүн ажил амьдрал нь бүтэж сайн сайхан байгаасай гэж бодож хийвэл чиний шөлийг уусан хүн чиний хайрыг мэдрэх ёстой" гэхэд бүсгүй уйлан хайлан "Би үнэндээ хайр гэж юу вэ гэдгийг мэдэхгүй. Хэн нэгэнд хайртай боллоо гэж бодоход тэр хүн маань хаа нэг тийшээ алга болно. Ер нь л бүтэлтэй болдоггүй" гэж хэлнэ. Харин эмгэн түүнд "Тэгвэл чи наадахаа бодоод шөлөө хий " гэлээ. Бүсгүй харьж ирээд шөлөө чаналаа. Тэгэхдээ дотроо зовлонгоо бодоод уйлан хайлан хоол хийж байхад нулимснаас нь тогоотой шөлөнд дусна. Харин хоолыг нь идсэн хүмүүс амттай болсоныг нь гайхан идэцгээж байснаа нэг нэгээрээ зовлонгоо ярин уйлж эхэлнэ... 

Энэ кино нөгөө Japanese spirit гэх зүйлийг үнэхээр энгийн боловч гайхалтай харуулсан байлаа. Ямар ч юманд чин сэтгэл гэдэг үнэхээр чухал шүү.



P.S: Энэ постыг яагаад "Дахиад л нөгөө нулимс... "нэрлэснийг сонирхвол одоогийн байдлаар блогийн маань хамгийн их уншигдсан пост болоод байгаа 49 days постыг уншаарай.

Comments

  1. za ene kinog chine olj uznee, goyo kino shig bna, ramen ch bas l amttai shuu, bi l lav barag odort 3 udaa idsen ch uidahgui, kimchitei ni buur goyo tee.

    Za ingeed bi ooriiin gesen blogtoi bolj busad humuusiin blogt setgegdel bichej bgaadaa setgel ih hangaluun bna. Ene zavshaaniig ashiglaad ooriin chine blogiig unshih durtai shuu, bainga shine bichleg hiij uu gej shagaidag shuu.

    ReplyDelete
  2. Энэ киног үзсэн овоо сайн кино харин гол дүр нь хэтэрхий үнэмшилгүй эмэгтэй жүжигчин хичээнгүй зүтгэлтэй эмэгтэй хүнийг үзүүлсэн нь жаахан авцалдаагүй санагдсан.

    ReplyDelete
  3. Миний бодлоор Brittany Murphy ихэвчлэн хөнгөмсөг бүсгүйн дүрд тоглодог болохоор үнэмшилгүй санагдсан байх. Би хувьдаа түүнийг сонгосонд баярласан. Хэрвээ хэн нэгэн даруухан бүсгүй тоглосон бол байдаг л нэг түүх, харин энэ бүсгүй тоглосон нь бусдын түгээмэл ойлголтыг эвдэж чадсан гэж боддог. Амьдрал нь төгсгөл болсон нь харамсалтай ч би түүнийг нэг ч гэсэн хариуцлагатай дүрд тоглосонд нь баярладаг.

    ReplyDelete
  4. Энэ киноны гол дүрийн жүжигчин Brittany Murphy нас барчихсан. 32 насандаа нас барсан юм байна лээ. Их сайн жүжигчин хөнгөмсөг дүр дандаа бүтээдэг гэж хэлж болохгүй байхаа. Түүний өөр олон амьдрал өгүүлсэн гоё гоё кино байдаг шүдээ!

    ReplyDelete

Post a Comment