Амьдрал деталиас бүрдэх юм...


Өмнө нь юун ч сайхан бичдэг байсан юм бэ дээ энэ хүн. Одоо бол бичиж байгаа зүйл, орчуулж байгаа дуунд маань нэг тийм сайхан зүйл дутагдаад байгааг би үргэлж мэдэрдэг. Энэ постыг комьпютераасаа олов.
 
2010-05-01
Амьдрал деталиас бүрдэх юм. Эгэл жирийн урсан өнгөрөх өдрүүдийг эргээд дурсахад чухам тэр л тодоос тод гялалзах гоёмсог деталь нь тодорсон мөчийг хамгийн түрүүнд санаж түүнээс ургуулаад тэр өдрийн дурсамж сэргэнэ. Сайхан үнэр, сайхан үгс, сайхан инээмсэглэл, сайхан дуу, сайхан кино гээд деталь болон гялалзах зүйлс олон юм аа.
...2 жилийн өмнө түрхэж байсан үнэртэй усаа эргээд үнэртэхэд тэр л хаврын бороо шаагиж, гитарын аялгуу сонсогдоно...
...Хамгийн бүтэлгүй өвлийн тэр нэгэн өдөр сэтгэл сэргээх оч болсон Хөөрөх цаг-ийн нийтлэл нүдэнд харагдана...
Бусдын сэтгэлд нар мандуулж сайн яваа нэгнээ, сайхан төрсөн нэгнээ та үнэхээр сайн, та үнэхээр сайхан гэж зүгээр л харамгүй хэлээч. Уулзсан учирсан хүндээ эргээд тодоос тод сайхнаар дурсагдах деталь нь болж яваач.

Comments

Post a Comment