Stay - Kobukuro

Kobukuro хамтлагийн CALLING хэмээх цомгийг надад нэг тайланд найз маань өгсөн юм. Ойрд сонсоогүй байж байгаад сонссон чинь тэр цомогноос надад энэ дуу их таалагдах боллоо.
Тэр залуугийн талаар бас олон сайхан дурсамж үлджээ.
Анх намайг очиход тэр надаас түрүүлээд манай сургуульд ирсэн байсан юм. Нэг хичээл дээр хамт суудаг байсан ч хоорондоо мэндлэхээс хэтэрдэггүй байлаа. Комьпютерийн лаб-д ордог болохоор яагаад ч юм өөд өөдөөсөө харж сууж таарсан юм. Тэр залууг дүрслэвэл дунд зэргийн нуруутай, маш царайлаг, тэрийгээ бас их мэдэрчихсэн онгироо маягийн залуу. Англиар тасархай сайхан ярина, япон хэлэндээ ч бас сайн, гитар тоглоно, дуулна, кэндогоор хичээллэнэ, чөлөөт цагаараа тайланд хэл япон хүмүүст заадаг дээр нь мэргэжилдээ сайн, туршилт энэ тэрээ гялалзтал хийгээд paper-ийг үйлдвэрлэх шиг болно. За тэгтэл нэг өдөр хичээлдээ иртэл нөгөө залуу "Төрсөн өдрийн мэнд!" гэж хэлдэг юм байна. Тэгэхэд миний эрүү мултрах дөхсөн шүү. ХА! Яаж мэдсэн юм бол оо?! Гайхаад л өнгөрлөө. Тэгтэл дараа нь над руу залгаж байна. "Би чамд зориулж төрсөн өдрийн парти хагассайн өдөр хийнэ. Ирэх үү?" Тэр өдөр нь бороо шивэрсэн өдөр байсан ч бүх юм төгс байсан. Төрсөн өдрийн бялуу, хоол, ирсэн зочид, бас тэрний дуунууд. Тэр надад маш олон дуу гитардаж дуулж өгсөн. Тэр үед би япон хэл мэддэггүй байсан болохоор одоо ямар дуунууд байсныг санадаггүй. Харин ганцхан санаж байгаа нь Casablanca. Партинд ирсэн нэг хүн чи наад дуунуудаа найз бүсгүйдээ дуулж өгвөл таарна гэсэн чинь тэр "Тэрийг чинь би одоо хийж байна аа" гэж билээ, хэхэ.
Энэ бол надад барьж байсан хэд хэдэн сюрпризийн анхных нь юм. Өөр нэг сюрпризийнх нь тухай би өмнө Surprise нэртэй бичлэгт бичиж байсан. Би нэг кимоно өмсөх арга хэмжээнд очсон юм. Тэгтэл таних танихгүй хүмүүс сэжиг бүхийгээр л миний зургийг дараад байна. Жоохон гайхаж л байлаа. Орой нь тэр тайланд найзтайгаа уулзсан чинь нэг дугтуй өгөөд нээ дээ гэж байна. Дотор нь миний ярзайтлаа инээсэн кимонотой зураг. Намайг гэртээ ирэхээс өмнө аль хэдийн принтлээд бэлэн болгочихсон. Доор нь ямар ч үед найз нь үргэж чиний дэргэд байдгийг санаарай гэсэн утгатай message бичсэн байсан. Тэр үед миний нүүр улайгаад гайхсандаа хэлэх үг олдохгүй байж билээ, хэхэ.



Энэ дууны үгнээс энэ хэсэг маш их таалагдлаа.
砂漠のような心に 咲く花を 愛と呼ぶ  
Элсэн цөл шиг сэтгэлийн гүнд дэлбээлэх Эмзэг нэгэн цэцгийг хайр гэдэг юм

P.S: Би ер нь надад сэтгэгдэл төрүүлсэн янз бүрийн хүмүүсийн тухай бичих үү болих үү гэж бодоол яваад байсан юм. Бичнэ ээ ер нь бага багаар. Ихэвчлэн эсрэг хүйсний хүмүүс байх болно шүү  :D

Comments

  1. Busad emegteichuud ni tiim yum huleegeed butehgui heregtei yumuu daa aan hehe hold ni chiregdenee

    ReplyDelete
  2. Tegne gej uu :)
    Jishee n tanai naiz busgui eniig unshaad hun tegdeg yum bn chi tegeech gene gej uu?

    ReplyDelete
  3. жаахан юм хийихээр өөрийхэн өмнө нь уншиж үзэж харсанд нь төхөж ч очихгүй шүү дээ гэж хэхэ

    ReplyDelete
  4. Hehe. Zugeer l unsh tegeed suralts :D

    ReplyDelete
  5. Tgeed yu bolson be odoo nzuud heveeree yu

    ReplyDelete
    Replies
    1. Yu ch boloogui. Hicheelee hiigeed hoyul zavgui. Tugsuud yavahdaa nadad hairtai gesen. Odoo zugeer FB nzuud.

      Delete

Post a Comment