My precious memories

Энэ зургууд миний анхны зохион байгуулалттай авсан зургууд байлаа. Би энэ зургуудаараа 2010 оны 9, 10 сард цуврал пост гаргасанаа устгасан байсан юм. Тэгтэл одоо энэ зураг дээрх юмнуудаас заримыг нь Монгол нүүхдээ үлдээчихсэн. Надад одоо зураг нь л үлджээ. Ер нь янз бүрээр намирч нийтэлсэн постоо устгах буруу юм байна аа. Өнгөрсөнөө өөрчилж чаддаггүйгээс хойш постыг ч бас өөрчлөх хэрэггүй юм байна.

  • Амьдралдаа анх далай гэдгийг харахдаа эргээс нь түүсэн 6 ширхэг хясаа.(TBC catalogue фононд нь ашиглав.)  Энэ хясаанууд надад одоо байхгүй.


  • Хо Ши Минь хотоос авсан хөлөг онгоц. Бид нар буудал руугаа явж байтал нэг бөөн усан онгоц тавьсан дэлгүүрийн хажуугаар өнгөрсөн юм. Би хөөх гээд орилтол манай босс буудалд ирээд тэр дэлгүүр эндээс ойрхон байх бүгдээрээ очих уу гэсэн. Энэ усан онгоцыг манай босс худалдагчтай нь ярьж байж үнийг нь буулгаж авч өгсөн юм. Манай боссын өрөөнд олон усан онгоц байдаг. Өөрөө хийдэг бас энд тэндээс авсанаа тоноглож сайжруулдаг юм. Би тэд нарыг нь харсаар байгаад далд ухамсарт шингэсэн бололтой. Энэ онгоцоо чирээд Хо Ши Миниэс Бангкок, Бангкокоос Катманду, Катмандугаас Бангкок, Бангкокоос Осака, Осакагаас өөрийнхөө хот руу ниссэн гээд боддоо. Тэр тоолонгоор security check-ээр орж юу юм, ямар том юм, ачаанд өг гэсэн. Хэрвээ ачаанд өгвөл хэсэг бусаг мод утас л болох байсан байх. Би эхэндээ дээш нь харуулж эвтэйхэн барьж байснаа сүүлдээ босоогоор нь бариад сүүлдээ газар алдаж унагаагаад манай босс чирдэг цүнхэн дээрээ тавиад явсан, хэхэ. Харин өнгөрсөн жил аав ээж 2 ирээд буцахдаа бас аваад манай хотоос Осака, Токио, тэндээсээ Улаанбаатар орсон. Гэхдээ шургийг нь буулгаад далбаануудыг нь хумиж болдог юм.

  • Эверестийн дээгүүр ниссэнийг батлах сертификат.

  • Тэр хар зургийн номноос бусад нь хүний өгсөн бэлэгнүүд. Тэр номыг би Камбожоос авч байсан юм.

  • Төрсөн өдрийн бэлэг ганган аяга. Таглаа нь манай боссын эхнэрийн бэлэг. Чамин байгаа биз. Иймэрхүү юм авахаараа дандаа бараг 3 ширхэг авдаг юм. Нэгийг өөрийнхөө охинд, нэгийг нь боссын нарийн бичигт, нэгийг нь надад. Нарийн бичиг бид 2 нэг өрөөнд суудаг тэгээд бид хоёрт олон ижилхэн юм байдаг байлаа. Гэхдээ энэ таглаа надад одоо байхгүй.

  • Нэг хүн японоос хуримын бөгж авах гэсэн юм судалж өгөөч гээд би баахан бөгж зүүж үзэв нээрээ. Тэгэж явж байхад туулайг нь Tsutsumi(үнэт эдлэлийн брэнд)-гийн худалдагч өгсөн. Хувин нь анх ирсэн жил нэг айлд очиж икэбана маягийн юм хийж байна гэж баахан цэцгээр тоглоод тэр цэцэгнүүдийг маань энэ хувинд хийж өгч байсан юм. Одоо энэ хувин надад байхгүй.

  • Австралиас авсан хайрцаг. Усан онгоц авсанаасаа хойш хашраад дандаа жижигхэн дурсгал авдаг болсон. Австрали явахаас өмнө би заавал зулзагаа үүрсэн коаланы чихмэл авна гэж бодсон юм. Тэгсэнээ чи одоо жоохон хүүхэд байгаа биш тэрүүгээр яах юм бэ гэж өөртэйгээ тэмцэлдээд аваагүй. Гэхдээ одоо авдаг байж гэж харамсаад байдаг юм.

  • Парисаас нөгөө тайланд залуугийн авчирч өгсөн бэлэгнүүд
Жижигхэн түрүүвч (Elle Singapore фононд нь ашиглав.)

Эйфлийн цамхагтай түлхүүрийн оосор


  • Miyajima арлаас авсан хүүхэлдэй.

  • Бэлгэнд авсан Хина нэнгёо. Фононд нь байгаа нь Miyajima арлын алдарт хаалга. Энэ хина нэнгёог манай залуу босс талархсан сэтгэлээ илэрхийлж өгсөн юм. Өвөө нь Дэлхийн 2-р дайнд яваад олзлогдож Сахалинд амиа алдсан. Ядаж нэг газрыг нь эргэх санаатай Оросоос асуулгахад ирүүлсэн гараар бичсэн пад хар хувилсан цаасыг танай аав ээж орос хэл мэднэ биздээ орчуулж туслаач гэсэн юм. 1948 онд бичсэн тэр өвчний түүхийг сканнердсаныг гэр лүүгээ явуулж манай аав ээж монгол болгоод бас нэг хүн англи болгоод явуулсан юм. Тэр и-мэйлийг авчирч өгөхөд манай залуу босс комьпютерийнхээ өмнө алгаа хавсраад залбирсан. Тэгээд утсаа гаргаад аав руугаа утасдсан. Тэр бичигнээс бид хамгийн чухал юмыг олсон нь аль хавтгайд оршуулсан гэсэн тоо байсан юм. Сэтгэл шимшрэм түүх байгаа биз. Харин дараа нь манай аав, ээж бас тэр орчуулга хийсэн хүнд талархаж гарын бэлэг явуулсан.
Ингээд энэ жижигхэн зүйлс бүгд цаанаа нэг нэг түүх агуулж байгаа юм шүү дээ.

Comments

  1. yagaad dandaa odoo baihgui bolchihsiin be? dandaa goy goy chamin yumnuud bnaa. Bi bas gertee tiim usan ongots avch tavimaar sanagdchlaa:D

    amethyst

    ReplyDelete
  2. Bi neg udaa nuuhdee tom gangan tv-nii taviur, bas neg udaa tom odon ornii telescop dajgui evhdeg sandal aynii heregslee bairandaa orhiod nuuj l bailaa. Gadaadad nuuhed nileen amargui l dee.

    ReplyDelete
  3. aniagaa baihad ireed ter koalagaa avaach hu

    ReplyDelete
  4. Amethyst,
    Holoos nuugeed tegeed l uldeesen. Tsaad chin tsarailag yumnii hobbytoi :)

    Barimalch,
    Neeree tegdeg tee.
    Bi nuuh gej galzuurah duhsun. Yadaj bhad gazriin achaa yavahgui geed agaaraar yumaa yavuulah bolood zunii huvtsas hunaraa hognii uut avchirch bgaad l hiigeed bsn,hehe. Zarimiig ni havi oiriin humuust taraaj uguud. Avchirsan yum n humuust uguh beleg heden nom l bsn.

    Giliin khatan,
    Za tegvel Genie a the bottle-doo helne ee :)

    ReplyDelete

Post a Comment