Will you marry me?

Гэрлэх санал хүмүүс хэрхэн тавидаг тухай нэг нэвтрүүлгийг би аль дивангаригт Японд байхдаа үзсэн юм. Энэ тухай бичие гэж бодсоор бас л их цаг хугацаа өнгөрчээ. Одоо өөртөө санагдаж байгаагаар нь л бичие.
Энэ нэвтрүүлэг Японы бусад нэвтрүүлгүүдийн л мөн адил бас л хэн нэгэн бодит хүний түүхийг хавсарган гаргаж байсан юм.

Episode 1.
Гадагшаа амралтаар явсан хос үдэш болсон хойно гадаа цэцэрлэгийн сандал дээр суугаад тэнгэрт түгсэн оддыг ширтэн сууна. Залуу нь бүсгүйдээ "Надтай гэрлээч" гэж хэлнэ.

Дажгүй хувилбар.

Episode 2.
Хос 2 телевиз үзэн хамтдаа сууж байтал гэрлэх санал тавиж байгаа тухай гарна. Залуу нь бүсгүйдээ "Хоёулаа ч бас ингэх үү" гэж хэлнэ.

Үнэн тэнэг халтуурны хувилбар.

Episode 3.
Бүсгүйн шуудангийн хайрцагт нэг ил захидал байна. Түүн дээр сум зураад наалтыг нь нээ гэж бичсэн байна. Наалтыг хуултал "Надтай гэрлээч" гэж бичжээ.

Бас л тэнэг хувилбар. Өөрийнхөө амаар л хэлсэн бай даа. Одоо үед бол ялангуяа хүмүүс юу ч бичиж болдог болсон цаг.

Санаж байгаа нь энэ хэд л байна. Эртхэн бичдэг байжээ. Харин янз бүрийн кинон дээрээс харсан гэрлэх саналуудаас миний хувьд таалагддаг нь гэвэл

1.Don't go breaking my heart
...Залуу бүсгүйн сүүдрээс санаа аван зургаа гаргаад 80 давхар өндөр барилга төрсөн хотод нь бариулаад л, баригдаж буй барилгынхаа орой дээрээс нар мандахыг харуулаад л, эсрэг талын байшинд нь ээж аавтайгаа танилцуулаад л, баригдаж буй байшин дээр нь "Надтай гэрлээч" гэж гэрэл асаад л, залуу өвдөг сөгдөж суугаад сүйн бөгжөө 2 гардан бүсгүйн өөдөөс бариад л ...
2. Sweet home Alabama
Tiffany-ийн дэлгүүрт болдог юм.
3. Scent of Woman
 Тэнгэрт салют энэ тэр буудаад л нөгөө Have a proposal that all women in the world would die for гэдэг нь л болсон доо.
4. Serendipity
Аймаар том хайрцаг задлахаар ахиад нэг хайрцаг гэх мэт. Тэгэж байснаа хамгийн сүүлийн хайрцагт гол зүйл гарч ирдэг санагдана.
5. The always: sunset on third street
...Залууд бөгж авах мөнгө байхгүй ээ. Тэгээд  зөвхөн бөгжний хайрцаг авснаа хэлээд ирээдүйд заавал жинхэнэ бөгж авч өгнө гэж амлахад бүсгүй тэгвэл тэр бөгжөө зүүгээд өгөөч гэнэ. Залуу хоосон хайрцагаа нээгээд эвтэйхэн нь аргагүй хоосон бөгжөө аваад бүсгүйн хуруунд жинхэнээсээ зүүж буй дүр үзүүлнэ. Бүсгүй гараа өргөөд хоосон гарлуугаа хараад сайхан бөгж байна гэж хэлнэ. So romantic.
Бүсгүй дараа нь ч бас үе үе гараа өргөөд тэр хоосон бөгжөө ширтэх дуртай...

Энэ бол гэхдээ дандаа кинон дээр гардаг амьдралаас тасархай хэт романтик хувилбарууд гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
За тэгээд хамгийн гол нь ганган чамин хэлбэртээ биш  "Надтай гэрлээч" гэж хэлэхэд үнэн сэтгэл чинь мэдрэгдэж, итгэл найдвар төрүүлж байх ёстой шүү дээ. Тийм биз дээ?
Гэхдээ үнэн сэтгэлээ харуулахад бас романтиклал чухал аа бас, хэхэ.

Comments

  1. goy bichleg ve. youtube dr haihaar goy goy proposal ih bdag yum bnlee.ta udahgui setgeld chin hursen gerleh sanal avah bhaa:)

    amethyst

    ReplyDelete
  2. Ongotsond changaar zarluulaad gerlediisht zerleg yankuud. Esvel tom temtseen tom delgets deer garguulj baigaad bogjoo sarvaigaad helne. :)

    ReplyDelete
  3. Бөөн ромачикууд :D

    ReplyDelete
  4. Minii huvid bol tengert "nadtai gerleech " gej bicheed sanal tavibal hen ch bsan huleen zovshoornooo kkk. Salut - r, ongotsnii utaagaar, tom tuuzan deer bichgeer geh met yamar ch bsan bolno :))

    ReplyDelete
  5. Nomio,
    Chinii commentiig unshsan chin Katy Perry ongotsnii utaagaar "I love you" gej bichuuleed Russel Brand-d haruulsan gesen sanaand orchloo :D

    ReplyDelete

Post a Comment