Flashbacks

Энэ блогт одоогийн байдлаар 43 япон дууны орчуулга нийтлэгджээ. Өмнө "Шилдэгээ шалгаруулдаг юм уу даа" гээд пост хийж байжээ. Харин өнөөдөр ахиад өөрөө өөртөө таaлагдсан орчуулгынхаа хэсгүүдийг цуглуулмаар санагдлаа.

...Тэртээд бүүдийх тэнгэрээс
Тэнгис рүү будрах цасан
Хөөсрөх давалгаанд уусан
Харагдах мөргүй алга болно
Хичнээн ихээр хайрлаад ч
Хүрч чадахгүй болохоор
Ийм л нэгэн би чинь
Энэхэн биеээ орхих уу даа...

...Сакуран дэлбээ эргэлдэн унахад мартагдсан дурсамж сэдэрч чиний хоолой сонсогдох шиг
Сэвэлзэх хаврын салхи ч бас л тэр үеийнх шиг үлээх шиг
Салхинд намирах чиний үснээс сайхан үнэр ахин ханхлах шиг...

...Өглөөний шүүдрийг гялбаах нарны гэрэлд умбан
Үнэгчлэн унтах чинийхээ хацрыг илбэхэд
Гарын алганд мэдрэгдэх чиний зөөлөн амьсгал
Ганцхан энэ мөч миний хамгийн том шагнал...
...Нэгэнтээ бороонд будантсан тэнгэр хүртэл
 Нулимсаа арчаад солонго татуулдаг шүү дээ
 Үргэлж чамайгаа хайрлана Улам ихээр
 Үргэлж чамдаа дурлана Зүрх сэтгэлээсээ...
...Галт тэрэг хүлээх чиний дэргэд
Гарт дахь цагаа ширтэн би зогсоно
Гадаа сүүлийн цас бударч
Гарцаагүй энэ Токиод харах сүүлийн минь цас гэж
Гунигтайхан чи минь өгүүлнэ...

... Өчүүхэн зүйлд
Хайр минь сэвтэж
Өрөөнөөс чи гаран одлоо
Өвлийн дунд сарын тэнгэрийн доор
Нэхэж байсан бээлий
Угааж байсан хувцас
Савангийн хөөс хийсэж
Чиний үнэр ариллаа...

...Би ерөнхий сайд болохоороо
Бүх японы хүн амаас
Нэг нэг иен цуглуулаад
Нэг зуун сая иений хурим хийе

Би ерөнхий сайд болохоороо
Бүтэн өдрийг 25 цагтай болгоод
Хамгийн сүүлийн нэг цагийг бүх хүмүүс
Хайр дурлалдаа зарцуулдаг болгоё...

...Чин үнэнчээр догдлох зүрхний минь цохилт
Чи ингэж догдлуулсан хүн нь
Чамаас хүсэх өчүүхэн хүсэл минь
Чамаас ердөө ганцхан санал авах...


...Ганцаардсан сэтгэлээ нуун инээмсэглэх чамаас
Ганц ч хором харцаа салгаж чадахгүй нь 
Өчигдөр ч биш бас маргааш ч биш 
Өнөөдөр чи зөвхөн минийх...

...Найз ч гэж болохгүй
Хайрт минь ч гэж буцааж чадахгүйгээ
Мэдэж байгаа ч энэ зүрх сэтгэлээ
Мөнхийн анхны хайр гэж нэрлэе
Ядаж анхны хайр гэж нэрлэе
Мөнхийн анхны хайр гэж нэрлэе...

...Өөрийнхөө хүслээ жигүүрэндээ тээгээд
Өмнө зүгийг чиглэсэнсэн
Өнгөт тэнгэр нь адилхан ч
Өр зүрхэнд нь нэг л хол...

...Алжааж эцсэн далавчаараа
Асгарах нулимсаа арчаад
Алс холын хойд зүгийн тэнгэртээ
Аажуухан дүүлэхийг хүслээ...

...Эргэх салхин дэгдвэл давалгааг хөлөглөнө
Эрчлэх салхинд цус минь булгилна
Азын тэнгэр гийвэл дөрвөн зүгийн салхийг давж
Азийн далайн дээрэмчний хөлөг гарна...

...Үүрийн гэгээнд хотоор алхах ийм сайхан байдаг билүү
Үнэхээр эргэн тойрноо ажсан ч юу ч алга аа
Хөгжмөөрөө ямар чимээ гаргах уу
Хачин нам гүм энэ орчлон дээр
Зүрхээ догдлуулан захиа хүлээн суугаа тэр нэгэн хүнд
Заавал хүрэхээр бол сайнсан...

...Чинийхээ нүд рүү ширтээд
Чамлалттай ч гэсэн энэ л үгийг хэлэе
Чамд би хайртай...

...Харуй бүрий энэ хотод хайрын улирал дуусаж
Хацар дээгүүр минь харууслын ганцхан дусал бөмбөрлөө...

...Зүрхний минь буланд орших хайраас эрхэм нөхөр минь
Зүгээр л надад найдаж болно шүү...

...Өнгийн цэцэгс жижиг, том
Өөр хоорондоо адилгүй болохоор
Хамгийн шилдэг болох хэрэггүй
Хорвоо дээр та цорын ганц...

...Булшны минь өмнө битгий уйлдаа
Би наана чинь байхгүй
Мянган салхи
Мянган салхи болоод
Хязгааргүй огторгуйн
Хаа нэгтээ дүүлж яваа...
...Орой үдэш чамайг санан гунихарч
Одод тэнгэрийг ширтэхдээ хайрын шаналалыг ойлголоо
Өглөөг хамтдаа угтаж
Үүрд хамт амьдрах уу...
... Үнэндээ энэ дэлхий чинь хэн нэгний бүтээсэн хуурамч зүйл
Аквариум доторх алтан загас шиг тэжээсэн
Аянга цахилгаан, газар хөдлөлт чинь
Үнэндээ бидний эзэн зүггүйтэн тоглож байгаа хэрэг
Үүнийг бодохоор зогсож чадахгүй юм
Үнэн бол яана...
Үнэхээр хар дарсан зүүд, хар дарсан зүүд...

Нэгэн од - Шинжи Танимура
...Амьсгалах бүрт цээжин дотор
Аюумшигтай хүйтэн салхи үлээвч
Алаг зүрх минь урамаар дүүрэн
Амин гол мөрөөдөл өөдөө зорино...

...Тодоос тод хуучны дурсамжыг сэргээх
 Томоогүй багын тэр л өдрүүд
 Хааяаа гуниж бас баярлаж явсан
Хамтдаа өнгөрүүлсэн тэр өдрүүд
Тэр үеээс хойш хэдэн жил ч өнгөрөв дөө
Тэнгэрийн наран хэдэн удаа ч жаргав даа
Төрсөн нутгийн анд чинь одоо ч
Цохилох зүрхний чинь гүнд байна уу?

...Бүдэгхэн лааны гэрэлд суух та хоёрыг
Би чинь инээмсэглэн ширтэнгээ
Бүхнээс их аз жаргалыг бас хөнгөн гунигийг
Баярын нулимстай цуг дуулмаар байна
Ирэх өдрийн гэрлийг биедээ шингээж
Ирээдүйн зүг энэ л хэвээрээ алхаарай
Салхи бороонд ч хувирахгүй
Сайхан хайрыг хүсье...

...Шиврэх энэ бороо шөнөдөө цасанд хувирах болов уу
Чиний магадгүй ирэхгүй ганцаараа өнгөрөөх Christmas Eve
Зүрхнийхээ гүнд нууцалсан бодол минь биелэхгүй нь дээ
Зөвхөн энэ үдэш л хэлнэ гэж шийдсэн юмсан
Хонгор чинийхээ тухай оройжин би бодно 
Харин гудамжинд зул сарын модод мөнгөн өнгөөр гялалзана...

...Ингээд бүх юм дууслаа чи надаас холдон одож байна
Энхрийлж би чамайг тэвэрч чадахгүй боллоо
Дэргэд чинь уйлж чадахгүй болохоор ганцааранг минь үлдээ гэсэн ч 
Дусал дуслаар нулимс чиний хацрыг даган урсана
Ярилцсан санагдана хэзээч билээ “Бид чөлөөтэй хүмүүс” гэж 
Яг өнөөдрийнх шиг явдал болно гэдгийг бодсонгүй дээ...

...Хэлэх зүйл маш олон байлаа
Хэзээ нэгэн цагт гэж бодож явлаа
Унтаж буй адил харагдах чиний нүүрэн дээр
Уруулыг минь даван дуслана
Нулимс минь...

...Хэрвээ би бурхан байсан бол
Хэрхэвч 7 хоногт дэлхийг бүтээж хулхидахгүй байсан
Хангалттай хугацаанд сайн төлөвлөгөө гаргаад
Хурдан удаан бүтээж засварлаж, арилгаж ахин хийж, нураана...


Comments

  1. Улаануудын учир юу?

    ReplyDelete
  2. Nadaa bol saaral haragdaad bgan utasnaas bol ulaan l bn lee. Ulaan linkuud ni shine tsonhond neegdene.
    Tsenher ungutei bolgoh geed chadaagui ee.

    Ingesen bhgui yu :P
    Update geed balai yuman deer ni darsan chini hamag yum soligdood arai gej haragdah baidliig huuchin hevend ni duhuulsen. Shine blogspotiin uchriig sain olohgui tolgoi ergej guitseed baina.

    ReplyDelete
  3. би блог хөтлөөггүй их удаж ээ тэгээд ер мэдэх юм алгоо ноорог бараг хийж үзээггүй :D

    ReplyDelete

Post a Comment