Блогийнхоо тухайд ...

Өнөөдөр үдээс өмнө нэг хуралд сууж байлаа. Хавар болохоор энэ монголчуудын идэвхижих гэж жигтэйхэн. Элдвийн хурал цуглаанаар дараад булаад өгдөг хойно доо.  Энэ хурлын тухай блогтоо бичвэл зүгээр юм, ер нь ойрд түмэн олонд тустай юм бичсэнгүй дээ гэж бодлоо. Тэгснээ цаг зав зарцуулж бөөн юм болж бичсэн юмыг хүмүүс огт уншдаггүй мөртлөө шал дэмий сампирсан юм бичихээр хүү хаа гэлцээд уншаад байдгийг нь гайхдагаа бас бодлоо. Яагаад юм болоо???
Бодол цааш хөвөрсөөр би яг анх блог бичихдээ ямар зарчим барьдаг байснаа бодлоо.
- Ёсзүйн хэм хэмжээг баримтлана.
- Блогоо эерэг талаас нь бичнэ.
- Танин мэдэхүйн зорилготой байна.
- Бэлэн хуулан бичлэг хийхгүй. Ямар нэг байдлаар орчуулсан ч юм уу өөрийн боловсруулалт хийсэн байна.
- Өөрөө хаана юу хийдгээ дурьдахгүй. Тийм болохоор миний байрлалыг илтгэж болзошгүй газар усны нэрийг нарийвчлан дурьдахгүй.
- Хүмүүсийн тухай ер нь бичихгүй. Бичсэн ч нэр усыг нь дурьдахгүй.
- Хувийн мэдээлэл, гэр бүлийн тухай дурьдахгүй.
- Сэтгэлийн хөдөлгөөнөө гаргахгүй.
- Монгол хэлний дүрмийг сайн баримтлана.
Анх их анхаарал болгоомжтой хянаж зөвхөн үйл явдал, обьектын талаар бичдэг байсан бол энэ зарчмууд аажмаар алдагдаж блог маань цэвэр сэтгэлийн хөдөлгөөн гаргах талбар болжээ, хэхэ. Тэрийгээ өөрөө ч анзаарч одоо хүмүүст хандаж биш өөртөө л хандаж бичие гэж шийдээд байгаа билээ. Тэгсэнээ буцаад хүмүүст зориулсан юм бичмээр ч юм уу, мэдэхгүй ээ мэдэхгүй.
Ер нь блогийг анх гаргасан сэдвийнхээ дагуу төрөлжүүлж хөтөлбөл их зүгээр юм шиг ээ.  Анх аялалын тухай бичих зорилготой байснаа дуу орчуулдаг болсон тэгээд л миний дуртай зүйлс, элдэв сэтгэлийн хөөрөл гээд одоо ч замбараагүй болоод байгаа. Нэгэнт замбараагүй болчихсон болохоор энэ чигтээ бүүр дордуулчихгүй л байя даа. Гэхдээ дуртай girly, shiny юмнуудынхaa тухай бичнэ ээ, хэхэ. Би ер нь зөвхөн сайхан юм сонсож, сайхан юм харах хүсэлтэй хүн, хэхэ.

Миний блогт хүмүүсийн сэтгэгдэл хэдийгээр цөөхөн ч бурханы авралаар энэ блогийн уншигчид элдэв дээдийн гажигтай ёс бус коммент бичдэггүй. Тэрэнд нь маш их баярладаг. Бодит амьдрал дээр ч хүмүүс надад голдуу маш сайнаар хандаж элдэв төвөг учруулдаггүй. Ерөнхийдөө эмээж хүндэтгэж харьцдаг. Тийм байдалд хэт дасчаад ажлынхаа орчинд одоо их эмзэглээд байгаагаа ч өөрөө сайн мэдэж байгаа.
Блог хөтлөх хугацаанд хаа нэг өрөөсөн гарын 5 хуруунд багтахаар хачин коммент ирсэнийг нь би өөрөө устгасан байгаа. Зарим нэг постоо би өөрөө устгачихдаг учраас түүнд үлдээсэн сэтгэгдэлүүд хамт устсан байх.

Миний блогийн уншигчдын хувьд эхэндээ  IT голдуу мэргэжлийн эрэгтэй голдуу хүмүүс байдаг байлаа, хэхэ. Юунд үндэслэж байна вэ гэхээр коммент үлдээсэн хүмүүсийн блогт нь эргэж орж үзэхэд тийм байсан юм. Даанч блог нь шинэчлэгдэх нь асар удаан хүмүүс байдаг юм. Дунд  үед нь Гуталчин, Гилийн хатан, Нараа гээд блогчин бүсгүйчүүд их орж ирдэг болжээ. Сүүлийн үед дандаа Анон-ууд болоод байх шиг байна даа.

Нэг хэсэг блог их уншдаг байлаа. Тухайн үедээ худалч хүнд монгол блогуудыг бүгдийг нь тэнд амьдардаг тийм хүний хөтөлдөг блог гэж мэддэг байлаа. Таалагдсан нэгийг нь бүх архивыг нь ухаж төнхөж уншдаг байлаа. Одоо тэгээд эргэж орж унших нь бараг үгүй болж дээ. Гадны блогуудыг бас их уншина. Одоо ч өдөр бүр орж шалгадаг блог овоо хэд бий.
Сүүлийн үед бол өөрийнхөө блогийг л арай гэж эргэж амжиж байна даа.

Хүмүүс асуугаад байдаг болохоор нь блогийнхоо нэрийг тайлбарлачихая. Koyukinoblog гэж Коюүкигийн блог гэсэн үг. Харин Koyuki  нь ko- жижиг, yuki -цас гэсэн 2 үгнээс бүтнэ. Өмнө би Snow white нэрээр блогуудад сэтгэгдэл үлдээдэг байлаа. Өөрөө блог нээхдээ юу гэх вэ гэж бодтол Koyuki  гээд толгойд харваад ороод ирсэн юм даа, хэхэ.

Comments

  1. Блогийн намтар тэр чигээрээ байна

    ReplyDelete
  2. orj unshih durtai shu, durtai...

    ReplyDelete
  3. comment uldeej chadahgui l bgaagaas bish unshaad l yavaad bgaa shu kkk. bas omnoh omnoh postuudiig chn unshsaar, temdeglel hiij avsaar, zarim neg postig dahin dahin unshdag...

    mash ih emh tsegtstei, hodolmorch, chin setgel, zarchimch, gerel gegee saihan buhniig mederdeg bolohoor blogoor chn oroh durtai (^_−)−☆

    bicheed l baidag yum shte

    ReplyDelete
  4. Blogiin atmospheri tuhain hotlogchiin thought patternaas ih hamaaraltai l daa.

    Barimalch

    ReplyDelete
  5. Anon,
    Setgegdeliig unshaad ene postiin neriig soliv :D

    Shinetogol,
    Amethyst uu tee? Bayarlalaa :D

    Gutalchin,
    Uram hairlasand bayarlaa :D

    Barimalch,
    Tiim bh aa.

    ReplyDelete
  6. Yag minii barimtaldag zarchim bna. Bi ug n anh bas blog neehdee yag iim zarchim barimtalj baisan bolovch bas l setgeliin hudulguunuu ilerhiildeg gazar bolj huvirsan kkk.

    ReplyDelete
  7. Hi, chinii blog ih taalagddag shu. Computer-s blogger ruu access-gui bolchihood l bainga orj irehee bolison ch haaya orj irehdee ihenh post-g chin guitseej unshdag. Ayalaliin tuhai bichleguud bolon duu shulegnii orchuulguud hiidgeeree minii sonirholtoi tostei gehdee chamd uran saihnii medremj iluu sain baih shig bgama :))

    ReplyDelete
  8. Nomio bayarlalaa.
    Chinii ayalsan gazruud aygui goy sh dee :)

    ReplyDelete

Post a Comment