Дээл оёход хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй :D

Манай гэрт бараг л ийм юм боллоо. Уржигдар аав ээж 2 эсгэж, өчигдөр ээж оёж эхэлсэн юм. Өчигдөр орой манай дүү ээжид туслахаар болж суусанаа зүүгээ сүвлэж чаддаггүй ээ. Чи одоо манай гэрийн хамгийн залуу нь байж яагаад зүү сүвлэж чаддаггүй юм бэ гэтэл энэ зүүнд чинь утас нь багтахгүй байна гэлээ. Манай дүү мэс заслын эмч юм байгаан. Тэгсэн нэг харсан мэс заслын тал саран зүү гаргаж ирээд зүүгээ хавчдаг юмаар хавчаад яг хүнд оёдол тавьж байгаа юм шиг оёж сууна. Хүүе чиний зургийг аваад FB-д чинь тавьчихая. Тайлбар нь "Би үргэлж практик хийдэг" Үгүй ээ," Хаана ч явсан мэргэжлээ ашиглана" гэж нэрлэе гээд бөөн инээдэм болцгоов. Tийм зүүгээр оёхоор их эвтэйхэн байгаа бололтой. Бас утсаа таслах хайчаа хүртэл голоод мэс заслын хутгаар таслаад байв уу яав. Харин өнөө өглөө би тэр дээлний товч шилбийг хадлаа. Хавь ойрд хөх зүү хөндлөн бариагүй удаж удаж байж нэг юм хадлаа. Бас дуусаагүй ээ орой очоод нэг шилбэ хадах дутуу :P

Comments

  1. Сайн уу? Koyuki
    Хөөрхөн хөгжилтэй бичлэг оруулсан байна аа =)
    Товч шилбээ сайхан хадаарай. Дээл өөрөө оёж өмсөнө гэдэг сайхан шүү.

    К.Болороо

    ReplyDelete
  2. hehe, manai mes zasliin emch naiziin zuun gariin doloovor huruu ni buur sair hairs boltson yavdgiin, yaasan geheer ter huruugaaraa mes zasliin utsaa zangidaj, darj tasaldgiin gesen. Bodvol tanai duugiin huruu adilhan bhdaa

    ReplyDelete
  3. Boloroo,
    Bayarlalaa. Ter deeliig uurtuu oyoogui ee.

    Giliin khatan,
    Aan teriig medsengui. Minii gar buduureed baina. Mes zasal hiihed huch ih ordog geed l baisan.

    ReplyDelete

Post a Comment