"Absolute boyfriend" олон ангит киноны дуу

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!

Байнга дасгал сургуулилалт хийхгүй бол дорхноо зэврэх шинжтэй. Ойрд орчуулга хийгээгүй бас л их сонин болчлоо.
Дуунд бяцхан тайлбар хийхэд япончууд гаднаас гэртээ орж ирээд ただいま (Би ирлээ) гэж хэлэхэд гэрт байгаа хүн おかえり (Эргээд ирэв үү эсвэл Гэртээ морил )гэж хариулдаг. Энэ кинон дээр ч бас робот найз залуу нь бүсгүйг ирэхэд байнга おかえり гэж хэлдэг.

Эргээд ирэв үү - Аяака

おかえり sweet home Эргээд ирэв үү Хонгор гэр минь
帰る場所 愛をありがとうЭргээд харих газар
Их хайранд чинь баярлалаа

まだ平気なフリをして Би зүгээр ээ гээд
悲しみの色を塗りつぶして Гунигийн өнгийг будаж орхиод
笑ってしまうんです Инээдэгсэн
信じることの大切さ わかってるのに Итгэл гэдгийн чухлыг ойлгодог ч
いざという時 疑ってしまうんですЭргэлзэж орхидогсон заримдаа
空っぽの体 流れる時に Бие минь хоосрох тэр үөд
浮いてしまいそうになるけど Би зүгээр л хөвмөөр байв ч
あなたのこと 抱きしめたい Би чамайгаа тэврэмээр санагддаг
このキモチが突き動かすの Биеийг минь энэ бодол л хөдөлгөдөг

おかえり I'm home Эргээд ирэв үү Би гэртээ байна
一言で 満たされる心 Энэ ганц үгэнд л бялхах сэтгэл зүрх
おかえり sweet home Эргээд ирэв үү Хонгор гэр минь
帰る場所 愛をありがとう sweet home Эргээд харих газар
Их хайранд чинь баярлалаа Хонгор гэр минь

自分のことばかりを考える Өөрийгөө л цаг үргэлж бодох
大人はずるいんだと思っていたんです Энэ томчууд хэцүү юм аа гэж боддог байлаа
でも必死で帰ることを 叫んでる人 Гэвч үнэн зүрхнээсээ буцахыг хүсдэг хүмүүс
もいるんだと やっと知ったんです Бас байдгийг мэдэж авлаа

当たり 前の 幸せなんか Нүдний өмнөх аз жаргал гэдэг
この世界に一つもない Нэг ч үгүй энэ хорвоо дээр гэж
あなたのため そう思えた Өөрийн чинь ачаар би мэдлээ
このキモチが突き動かすの Энэ бодол минь намайг хөдөлгөж байна

おかえり I'm home Эргээд ирэв үү Би гэртээ байна
スピードが加速してく毎日 Эргэлдэн өнгөрөх өдөр хоногууд
おかえり sweet home Эргээд ирэв үү Хонгор гэр минь
変わらない ずっとある景色 sweet home Энэ л хэвээрээ байх дүр зураг Хонгор гэр минь

探して なくした Хайлаа алга болсон
心の傷が 立ち向かう強さに変われたのは Сэтгэлийн шархаа Хөл дээрээ эргээд босох хүчинд хувирсан нь
「おかえり」があったから “Эргээд ирэв үү” гэдэг энэ үг байлаа

おかえり I'm home Эргээд ирэв үү Би гэртээ байна
一言で 満たされる心Энэ ганц үгэнд л бялхах сэтгэл зүрх
おかえり sweet home Эргээд ирэв үү Хонгор гэр минь
帰る場所 愛をありがとうЭргээд харих газар
Их хайранд чинь баярлалаа

おかえり I'm home Эргээд ирэв үү Би гэртээ байна
大丈夫 あなたがいるから Бүх юм сайхан болно чи минь байгаа болохоор
おかえり sweet home Эргээд ирэв үү Хонгор гэр минь
待っててね もうすぐ着くから sweet home Хүлээж байгаарай Удахгүй эргээд очно
Хонгор гэр минь

Comments

  1. Баярлалаа, KOYUKI =)
    Киног нь үзмээр санагдлаа.


    Болороо

    ReplyDelete

Post a Comment