Юу болоод өнгөрөв өө, 2011 он?

1 дүгээр сар
Монголд он гаргаад Японд буцаж ирэхэд маш дулаахан нарлаг өдөр байлаа. Цубаки ид сайхан цэцэглэж хаа сайгүй улаарч байсансан.

2 дугаар сар
Хагартлаа баярлаж, тэнгэрт тултлаа хөөрч тэгээд өндрөөс хүчтэй унаад өвдсөндөө удтал хэвтсэнсэн. Миний 2 жилийн мөрөөдөл биелээд хэдхэн хоногийн дараа замхран алга болсон. Түүнд биш харин намайг хуурч найз минь гэж бодож явсан хүнд гомдсон. Тэгээд хаа хамаагүй хүнд итгэсэн өөрийгөө буруутгасан. Дотны гэгдэх найзууддаа зовлонгоо ярихыг хүссэн ч тэд гайхалтай түүхэнд минь атаархаад ч юм уу харин гунигтай төгсгөлд нь ач холбогдол өгөөгүй. Баахан рок дуу сонсож байгаад гэртээ орондоо ороод зүгээр л чив чимээгүй баахан хэвтсэн. Японд би олон зүйлийг үзэж туулсан болохоор хэсэгтээ гунихарсан ч тэгээд босоод л ирсэн дээ. Энэ явдал хэнд ч бүү найд, чи өөрөө л өөртөө бүх зүйл гэдгийг тэгэхэд ахиад нэг хатуугаар сануулсан.

3 дугаар сар
Удаан хүлээсэн мөрөөдөл биелэхэд бэлэн болоод байтал гайт тэр 11-ний өдөр болсон. Бөөн айдас бас шаналал. Хүн бас цагаа тулахаар тийм амархан үхмээргүй санагддаг юм билээ.

Цагийн байдал сайнгүй байсан ч аав ээж 2 маань Японд ирлээ.

4 дүгээр сар
Токио, манай хот, Осака, Киото буцаад Токио гэсэн маршрутаар галзуу юм шиг явцгаав. Бүх юм миний төлөвлөсөний дагуу болоогүй л дээ. Гэхдээ л нэг мөрөөдөл минь биелсэн.
Манай боссын аав ээжид минь барьсан оройн зоог үнэн гайхамшигтай байсан шүү. 100 гаран жилийн настай эртний байшинд гадаа сакура цэцэглэсэн намуухан үдэш. Ширээн дээр гар аргаар хийсэн цаасан дээр тэр өдрийн он сар, хоолны цэсийг хичээнгүйлэн бичсэнийг хүн бүрийн өмнө тавьсан байсан. Япон үндэстний бүх л хоолны дээжсээр бэлтгэсэн бараг л нэг нь нэг урлагийн бүтээл болохуйц гайхалтай зоог.

2009 оны Тайландын мисстэй roommate болов оо. Гэхдээ тэр түрүүлээгүй юм шиг билээ.

Ахиад нэг удаа Камбож улсын зүг хүлгийн жолоо заллаа.

5 дугаар сар
Анх удаа англи хэл дээр нэг цаг гараны хичээл заав аа. Дүрдээ итгээд балай авсан. Дараа нь од болж баахан хүнтэй зургаа татуулав.

Алдарт Анкор Ватад зочиллоо. Аргагүй л ертөнцийн нэгэн гайхамшиг байсандаа. Ахиад нэг очих өдрийг тэсэн ядан хүлээе.

Өдөржин халуунд гадаа ажиллаж эсвэл толгой өөд таталгүй тооцоо хийж зав зайгаар нь гудамж метрлэж байлаа. Бүхэл бүтэн нэг сарыг энэ улсад ажиллаж амьдарч өнгөрөөж бас төрсөн өдөр минь ч энд өнгөрсөн. Бас хүндээр өвдөж эмч ээжтэй тулдаа амьд гарав. Хүний эх гэдэг гайхамшигтай шүү.
Камбож найзууд маань ч надад их тусалж байсан шүү. 2 бүсгүй, 1 залуутай танилцаж тэр 3 маань надад бүх талаар тусалж байлаа. Оройн сэрүүнд мотоциклийнх нь араар сундлаад гадуур явж байхад үнэхээр сайхан байжээ. Каск энэ тэр өмсөөгүй болохоор нүүр луу салхи үлээгээд л ...

6 дугаар сар
Эргээд Японд ирэхэд бүх юм нь ахиад л анх ирж байгаа юм шиг шинэ содон санагдана.
Энэ сар диссертациа бичээд ухаангүй байлаа.

7 дугаар сар
Бас л диссертациа бичээд ухаангүй. Харин дуусгаж аваад Такамацу хот руу очиж зугаалсан. Гав ганцаараа танихгүй хотод явах дажгүй л санагдсан. Google map мандтугай.

8 дугаар сар
Манай хотын хамгийн том бүжигт наадам боллоо.
Далайн эрэг дээрх салют буудуулах наадамд бас очсон. Ахиад харж чадахгүй гэж бодохоос гунигтайгаар шуналтайгаар тархиндаа сайн хадгалж авахын тулд тас ширтээстэй, мөч бүрийг нь нандигнаастай.

Эцсийн хамгаалалтын өдөр боллоо. Ингээд цусаар, нулимсаар, хөлсөөр бичсэн гурван жилийн түүх өндөрлөв. Орой нь манай босс хоолонд уриад 3 жилд хэлж байгаагүйгээрээ анх удаа учиргүй ихээр магтав.

9 дүгээр сар
9 сар гэдэг өнгөрсөн 3 жилд их аялалын сар байждээ. Энэ жил ч мөн адил. Шри Ланкад очиж олон гайхамшигийг үзлээ олон ч сайхан хүмүүстэй танилцлаа. Тайвань залуугийн анхаарал халамжинд уяраад бараг Тайваний бэр болохоо дөхөв, хэхэ.
Сингапурт бас нэг өдөр гиюүрэв.
Тэгээд Осака, Нарагаар ч бас зугааллаа. Хэзээ ч билээ нэг их олон хийхийг хүссэн зүйл цаасан дээр бичиж байж билээ. Тэгээд буцах гээд юмаа цэгцэлж байгаад хартал баахан 50-н хэдэд жагсаасан зүйлс учиргүй дарааллаараа биелсэн байж билээ, хаха.

Буцах бэлтгэл гэж савж унатлаа ажиллав. Уул нь их л цомхон хүн юмсан бас л их новш цуглардаг юм билээ.

Түр баяртай, Япон орон минь.

10 дугаар сар
Хүйтнээс халширч гэртээ хэсэг хэвтээд ажилдаа орлоо. Монголд хуримын сезон эхэлсэн байсан дээр гурван ч хуримд очив. Бас дээр нь найзуудын уулзалтууд ар араасаа хөврөв. Хоорондоо огтлолцохгүй найзууд учраас нэг хүнтэй нэг өдөр уулздаг наасан, хэхэ.

Бас 2 дугаар сарын хөөрөл бас гутралын шалтгаантай уулзав.

11 дүгээр сар
Өөрийнхөө цолны найрыг хүмүүсийн шахалтаар хийв, хэхэ.

12 дугаар сар
Онц сонин юм огт алга.

Миний хувьд ийм жил болжээ.
Харин энэхүү блогийг саатан уншигч таны хувьд ямар ч жил болсон бай ирж буй 2012 он амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье!

Comments

  1. sonirholtoi jil baijee. 2012 ond odor bur ni sonin sodon itgemeergui bayar jargalaar duuren baih boltugai :)

    ReplyDelete
  2. Not too bad, keep up the adventures.

    ReplyDelete
  3. Sayhan netees uzlee tegsen NHK ba yoponii zasgiin gazar saihan hudlaa tarhi ugaadag humuus baina. Tokyogiin zahiin duuregt amidarch baigaa gadaadiin zarim humuus huviaraa tsatsrag hemjigch avaad oir orchiniihoo suvag shuuduu parkt hemjilt hiihed horson deerh tsatsragiin hordlogo n engiin hemjeenees 30-40 dahin ih baina. Saynii zun hiisen hemjilteer. Tend baidag heden myangan Mongoliin irged tegeed yoponii zasgiin gazriin munhruulgaar hortoi tsatsragaar amisgalj baina gedeg ih haramsaltai asuudal bolj baih shig.

    ReplyDelete
  4. Chuups,

    Bayarlalaa :D
    Chamd ch bas irj bui 2012 on gaihaltai saihan buhniig avchrah boltugai :D

    ReplyDelete
  5. Ano,

    I thought so :D
    Wish you all the best :D

    ReplyDelete
  6. Ano,
    Haana yunii tuhai bicheed bgan be?
    Naad tsatsragiin tuvshin ih baigaag nuutsalj bgaag ali deer uyd ene blogt bas bichsen sanagdah yum.
    http://koyukinoblog.blogspot.com/2011/07/blog-post_13.html

    Yamar undsen deer shiidveree gargaj haana amidrah ni huvi hunii songoltiin asuudal shuu dee.
    Bi huvidaa Japanii hoid nutgaar oiriin heden jildee amidraad demii l gej bodoj baigaa. Umnud nutgaar amidarsan ch hunsnii asuudal bas asar ih no-toi baigaa. Tegeed bi Mongoldoo ircheed baina.

    ReplyDelete
  7. 2011 on chinii huvid martagdahgui saikhan jil bolson bainaa. Ireh ond ulam ih amjilt, az jargal husen yuruuye.

    ReplyDelete
  8. Bayarlalaa. Tandaa ch bas sain saihan buhniig husey!

    ReplyDelete
  9. Chamaig haaya gantsaaraa garch zugaalj yum uzdeg gej bichsenig chin unshaad uuriin erhgui ineed hureed yagaad gevel bi yag l tiim hun ochmoor bga gazraa yvmaar bga gazarluugaa henig ch duuddagui hend ch tuvug uddagui zuvhun uuruu gantsaaraa yvad ochdog uzdeg yag l uuriiguu harj bga yum shig sanagdchihlaa .Nad shig hun ene delhii deer bdaggui bh gejbodoj bsan shu...

    ReplyDelete

Post a Comment