Андуурал эндүүрэл

2011-09-16
Буудлаас гараад машинтай хот дундуур явлаа. 5 одтой буудал байрласан өндөр хамгаалалттай газрын орчмоор Коломбо хотыг төсөөлөөд буцсан бол энэ улс хөгжил дэвшил асар гайгүйтэй гэж дүгнэж эндүүрэх байлаа. Тэр их буу зэвсэг болсон хамгаалалт Галадари буудал орчимд л байсан байна лээ.

Цонхоор гадагш ширтэн явах зуур ядуувтар тарчиг байдал нүдэнд тусна. Танил ч төрх шиг. Непалийн Катманду хотыг санагдуулав. Бургисан шороо, хатаж хуурайшсан гудамжтай Катмандугаас ялгарах зүйл нь далайн эрэг дээр болохоор тийм шороо тоос харагдсангүй.

Энэ дэлхийн хичнээн хүн ядуу тарчиг амьдарч байгааг харуусан бодлоо. Колоньчилж байсан орон нь хамаг эд баялагийг нь цөлмөөд бахь байдаг чигээр нь орхисон нь энэ. Хүн хэзээ ч хүнийг бодохгүй юм даа.

Comments

  1. Сайн уу? Коюки
    Монгол минь ч гэсэн иймэрхүү болчих вий дээ гэж бодогдлоо.

    ReplyDelete
  2. УБ-д ч гэсэн төв замаас жаахан хазайнгуут засаагүй барилгууд хүний ялгадас үнэртээд эхэлдэг байхаа. Вашингтон ч гэсэн цагаан ордноос 1км урагшаагаа орой 9 цагаас хойш явах амь насанд аюултай гэсэн сануулгыг уншиж болно.

    Barimalch

    ReplyDelete
  3. Дассан газрын давуу зөөлөн гэдэг шиг ямар хүн нутагтаа аюулгүй л гээд байдаг даа тэр шиг л байхдаа

    ReplyDelete

Post a Comment