Осакагаас...

Маргааш өглөө замд гарах тул өнөөдөр үдээс хойшийн нислэгээр Осакад ирлээ. Манай хотоос Осака руу 45 минут нисдэг юм. Агаарт байх хугацаа нь үсрээд 20 минут л байх. Нэг найз маань онгоц хөөрлөө электрон хэрэгслээ унтраагаарай гээд хөөрсөний дараа ганц дуу сонсоход л буцаад буух зурваст орлоо электрон хэрэгслээ унтраагаaрай гэдэг гээд байсан үнэн байна шүү. Өнөөдөр би яг цаг харлаа. 17.05-д хөөрөөд 17.25-д электрон хэрэгсэл ашиглах хоригоо цуцлаад 17.32-т буцаад буух зурваст орлоо гэж байна. 7 минутанд нээрээ ганц дуу л сонсох байхдаа. Итамид 17.50 буугаад 18.30-аас Кансай явах автобусанд суулаа. Итами Кансай 2 буудлын хооронд 70 минут явдаг юм. Кансайгаас буудал руугаа 20 минут хиртэй явж ирлээ. Өнөө шөнөдөө Кансай дээр хоноод маргааш шинэ улс, шинэ далай, шинэ хүмүүсийг харах нь дээ. Яг Tempozan(Алсыг харагч)-ний доорх буудалд хонож байна. Өрөөндөө үсэрч орж ирээд цонхоор харсан Tempozan харагддаггүй гэнэ ээ. Намайг Tempozan харагдах өрөөнд оруулаач гээд хэлэх ухаан байсангүй, хэхэ :D Тэгсэн бол зураг авахгүй юу. Сая ирж явахад ногоон өнгөтэй харагдаад байсан. Хавар дандаа улаан гэрэлтэй байсан юм. Тэгсэн маргаашийн цаг агаарын мэдээнээс шалтгаалж цэлмэг бол улаан, үүлэрхэг бол ногоон, бороотой бол цэнхэр өнгөөр гэрэлтдэг гэнэ ээ. Бас л утга учиртай байх нь. Японуудад бодоогүй юм гэж байхгүй шүү. Нээрээ Акаши Кайко гүүр бас хэдэн янзаар гэрэлтдэг бүр Осакагийн бейсболын баг ялсан бол тийм өнгөөр гэж хүртэл байдаг гэснийг саналаа.

Энд нэг гоё каталоги байна. Улс улсын алдартай бэлэгнүүдийг захиалж авах каталоги. Гадаадаас бэлэг зөөж байхаар эндээс захиалаад л авчихвал үнэн амар. Японууд бэлгэнд ихэвчлэн явсан газрын нэр усыг хайрцаган дээрээ бичсэн печень зөөнө. Тэгээд хараад байсан Монгол гэсэн уут савлагаатай тиймэрхүү юм огт байдаггүй.

Өчигдөрийн үр дүнд дайн байлдаанд орсон юм шиг юм болоод аян замд гарахад асар хэцүү байна шүү. Тэсэхээс өөр арга алга даа. Жилийн өдийд бүтэлгүйтдэг уламжлалтай юм уу хаашаа юм. 2009 оны 9 сарын 11 супер бүтэлгүй өдөр байлаа. Өглөө захиалсан такси ирэхгүй онгоцноосоо хоцрох дөхөөд нэг танил маань ашгүй хүргэж өгөөд онгоц намайг суулгаад л хөөрсөн байх. Тэгээд Токиод ирээд буруу галт тэргэнд суугаад уулзалтаасаа бараг хоцроод, тараад хэдэн зураг дараадахая гэсэн зургийн аппарат эвдэрчихсэн. Танилтайгаа уулзана гэж эртнээс ярьсан байсан залгасан утсаа авaхгүй. Захиалсан буудалдаа ирээд гар утсаа алга болгоод ресепшин руу утасдаж асуугаад миний дугаар луу залгаач гэсэн дэрэн доор дуугарч байж билээ. Яахаараа тэнд ч байдаг юм, орж ирэнгүүтээ дэрэн доогуур шургуулсан юм байх даа. Яг намайг нэг юм дагаад байсан аятай. Тэгээд ядарсан амьтан баахан унтаж байгаад орой нь Токиогийн цамхаг ороод буцаж явсан нөгөө танил залгаж би ирэхийг нь хүлээж галт тэрэгний буудлын савдаг болтлоо зогсож байж билээ. Япончууд чинь ард иргэдээ ажилгүй суулгахгүй гээд сандал энэ тэр бол огт хийхгүй шүү дээ. Би нь ядаж байхад өндөр өсгийттэй. Тэгээд хэдэн цаг ч зогссон юм сүүлдээ болиё гүйцээ ингэж байж чадахгүй нь гээд буудал руу буцаад яг үүдэн дээр нь ирсэн ирчихлээ гээд утасддаг наасан. Тэгээд л буцаад л явж байж билээ, хэхэ. Үнэхээр супер бүтэлгүй өдөр байсан байгаа биз :D

Comments

  1. Бүтэлгүй өдрийн дараа бүтэлтэй олон өдрүүд ирдэг биздээ бүтээд бүтээд явчина даа

    ReplyDelete
  2. bid ch bas aylah durtai bhoor ayalliin temdegleluud ni sonirholtoi sanagddag, bainga unshdag shu:-)

    ReplyDelete
  3. Ene bol butelguitel bus harin uurag tarhinii tuhai heden website uhahad ih amarhan uchiriig n olchih neurologiin byatshan uzegdel l bolovuu.

    Barimalch

    ReplyDelete
  4. Uigarjin,
    Harin teh. 9-12 ni super saihan udur baisaan.

    Shinetogol,
    Bayarlalaa. Olon chimeegui hunii neg ni baih ni :D

    Barimalch,
    Minii erchim huch ihseed apparataa shataasan bj boloh yum. Busdiig ni ch medehgui ee :D

    ReplyDelete

Post a Comment