FUNKY MONKEY BABYS

Аль болох олон японы boy band-уудыг сурвалжлан олж сонсоод таалагдсанаа блогтоо авчирч овоолох зорилго тавиад байгаа :D Нилээд хэдийг аль хэдийн олоод блогтоо авчирсан нь ихэвчлэн рок хамтлагууд байгаа.
Өнөөдөр арай өөр хамтлагийг танилцуулж байна. Funky Monkey Babys 2004 онд байгуулагдсан 3 гишүүнтэй хамтлаг. Ихэвчлэн хип хоп стилээр дуулдаг. Одоогийн байдлаар 16 single, 3 цомог, 1 хит дууны цомог гаргаад байгаа. Японы амьдралд тохирсон, юу ч тохиолдсон "Ganbare" гэсэн утга санаа дуу бүхэнд нь агуулагдаж байдаг. Тэрүүгээрээ ч хүмүүсийн талархалыг их хүлээдэг байх.

Би анх 2009 оны 12 сарын 31-ний орой Эн-Эйч-Кэйгийн шинэ жилийн тоглолтонд анх удаа дуулах гэж байх үед нь ТВ-гийн шууд нэвтрүүлгээр харж байлаа. Хамтлагийн нэгнийх нь ээж булчикан талхархуу юмнууд(юу байсныг санадаггүй ээ) өөрөө хийсэн гээд сагсанд хийгээд барьсан тэр хавиар зохион байгуулалтын хүмүүст тараагаад л, хүү нь ээжийнхээ авчирсан амттаныг идчээд одоо тайз руу гарлаа гээд л яриад л... Тэр ээжийг харсан, хүүг харсан нээх гоё санагдаж байж билээ.

涙(Энэ видеоноос өөрийгөө олж харав.)

ヒーロー

明日へ

Lovin' Life

Comments

  1. Булчикан талхыг чинь юу гэж уншиж байна гээч би. "Булчин тахалархуу юмнууд" гэж уншаад гайхаад дахиж сайн харлаа шд хихихи.

    ReplyDelete
  2. Olon buderdeg gadnii busgui tegeed arliin orniig ezegnen avah tsag irne biz dee. ;)

    yoponchuud ch yur n bidentei haritsuulhad olon yuman deer ih yavtsuu setgedeguu sanagdsan.

    Barimalch

    ReplyDelete
  3. Naraa,
    hehe

    Barimalch,
    Odoo tegeed yugaar yaj ezleh uu ain?

    ReplyDelete
  4. Think outside of box!

    Barimalch

    ReplyDelete

Post a Comment