Fireworks

Одоо японд зуны амралтын үе болж байна. Хагассайны орой амьдардаг дүүргийнхээ наадамд анх удаагаа очив. 2008 онд Токиод, 2009 онд Монголд, 2010 онд Австралид байгаад огт энэ наадамд нь очиж байгаагүй юм. Хамгийн их таалагдсан юм нь салют байлаа. Баахан орилох шив дээ. Аан бас монголчуудтай таараад 4 сарын дараа монголоор ярив. Надаас гарч байгаа дуу миний дуу биш юм шиг чихэнд ойгоод л их сонин сонсогдож байв. Маргаашнаас эхлээд 4 хоног манай хотын жилийн хамгийн том арга хэмжээ болох бүжигт наадам эхэлнэ. Орой нь мэдээж салют буудуулна. Ийм аймаар зүгээр сууж байхад л үхэх гээд байдаг халуунд яаж өдөржин бүжиглэдэгийг нь би бүүр гайхаад байдаг юм. Гэхдээ бүжгээ бүүр эртнээс хамтлагаараа бэлтгэж байхдаа халуунд ухаан алдахгүйн тулд хүчний дасгалууд хийдэг юм шиг байна лээ. Манай испани өнгөрсөн жил бүжиглэж байсан юм. Түүний ярианаас тэгэж ойлгосон.








Comments

  1. waaaaaaaaaaaaaaaa ymr goyiin beee bi solyut harah durtai goyo bdin tee. ene jil harin solyut yer haraaguin bn shuu

    ReplyDelete
  2. Ёстой гоё зураг авсан байна. Би салютны зураг авахаар нэг сонин болчоод байдаг юм. Тэгэж байгаад чамаас нэг камерны тохируулга асуунаа.

    ReplyDelete
  3. Galiin naadmiin zurag ih sain daragdjee. Bi 2 ch apprataar avaad hachin yum avdgiin.

    Barimalch

    ReplyDelete
  4. Gutalchin,
    Bayarlalaa.

    Naraa,
    Bayarlalaa.
    Nadaas asuultgui aimaar zuragchin bnleeshdee uuruu :D
    Night landscape deer taviad avsan.

    Barimalch,
    Bayarlalaa. Dunguj deeshee tsoilood garaad irehed l darahad iimerhuu sain garna. Tuunees zadarsan hoino darval shal hudlaa.

    ReplyDelete

Post a Comment