Хулгайч нарын хуруу тасартугай

Зохиогчийн эрхийн ухамсар, хүний хөдөлмөр хүндлэх талаар Монголчууд бол шал нойл үндэстэн гэдэг нь маргашгүй. Ухамсарын түвшинд хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх мөн ч хол байна даа. Яана даа.
Сүүлийн үед энэ асуудал ойрхон ойрхон бухимдал төрүүлэх боллоо. Би ер нь Баярлалаа талархлаа гэсэн комментуудыг маш их үзэн ядаж байна. Ард нь дан хулгайч нар байдаг. Өмнө нэг тийм комментоор дамжиж яваад орчуулсан дуунуудыг минь бөөнөөр нь хулгайлаад тавьсан блог олсон юм.

Sachiko said...

Wow. Yamar goy blog vee. Uneheer taalagdaj bna. Bi japan hel sudalj ehlej bgaan. Your blog uneheer uneheer ih taalagdaj bna.Amjilt husey

May 19, 2011 12:10 AM

DeleteБас л ийм юм бичиж байж, блог дээр нь хэд дахин коммент бичиж байж ашгүй тэр блогоосоо миний орчуулгуудыг устгасан байна лээ.

Өнөөдөр бас нэг хулгайч коммент үлдээжээ. Эх сурвалжаа дурьдалгүй өөрийн чинь зураг постыг ашиглалаа гэжээ. Комментоор дамжаад орвол их л сүрхий эртний блогчин бололтой хичнээн ч олон блогтой юм. Даанч блогоос нь алдсан юмаа олсонгүй. Хаана юундаа ч хэрэглэсэн юм.

Blogger xvv said...

Баярлалаа :) Таны зураг болон, бичлэгийг нэр дурдалгүйгээр аваад ашиглачихлаа. Гэхдээ ямар нэгэн ашгийн төлөө бус энх тайвны төлөөх үйл ажиллагаанд ашигласан юм шүү. Маш их баярлалаа.

August 6, 2011 10:42 AM


Блогийн орой дээр бичсэнийг одоо англи хэл мэдэхгүй ойлгоогүй гэх үү.
Би энэ блогийг дан ганц өөрийн дурсамжийг хадгалах төдий биш Япон орон, япон хүмүүсийн буянаар бас дээр нь ээж аав минь өндөр төлбөртэй сургуульд идэх хоолоо хасан байж сургаж ирсэний хүчинд өнөөдөр энэ олон газар орноор явах аз завшаан тохиосоныг бусад хүн үзэж хараасай сонсож мэдээсэй гэсэндээ хөтөлж ирсэн. Америк, Австралиас эхлээд Непал, Камбожид явж байхдаа манай Монгол хөгжлөөрөө хамгийн хоцрогдсон гэдгийг хараад харуусах сэтгэл төрсөндөө ертөнцийн хамгийн хоцрогдсон улс болчоод байгаагаа бага ч гэсэн ухаараасай гэж бодож зарим постоо цаг зав зарцуулан бичиж ирсэн. Бүтэн пост хуулах чадвартай байж постын линкийг хуулаад тавих чадваргүй хүмүүсийн хуруу нь тасартугай!!!

Энэ бүх хулгайч нараас болоод блог хөтлөгч миний урам, зориг хичнээн хугардагийг мэдэх үү. Орчуулсан дуугаа нийтлэхээ больж, өнөөдөр оруулахаар бодсон атомын бөмбөгийн тухай постоо бичилгүй зүгээр л дууг нь постлоод орхиж байна. Би олон сонин сайхан газраар явсан, явсаар ч байх болно. Удахгүй бас замд гарах гээд л сууж байна. Гэхдээ энэ блогт аяны сонингоосоо хуваалцах уу гэдгээ бодох хэрэгтэй болжээ.

Comments

  1. Uur hurmeer buhimdmar zuils olon bii. Oyunii omchiig hundetgeh asar tom soyoliin ochuuhen ch boltugai helterhii mongolchuudiin (minii mongol) tarhind haraahan suugaagui bn gej bodoh ni denduu haramsmaar. Ter ch buu hel udahgui surna, soyoltoi bolno geh naidlagiin uzuur ni ch ul haragdah ni buur ch haramsaltai. gevch uuniig tevchihees oor songolt alga. Uchir ni blog hotlon post oruulj suuhdaa mederdeg ter taivshral nadad, minii amidrald bagagui huchiig ogdog yum. Harin chinii huvid chinii l songolt. Gehdee blog chn nadad taalagddag shuu. Chamd amjilt husey tsahim nz min.

    ReplyDelete
  2. harin tmee, hunuus muuhai sht. bichleg copy paste, zurag save-leh ntr hheer chn hoorhoon tsag bas orii sht. tegcheed gantshan mor link oruulchij chadku unen tenegee. minii omnoh blognii zuragnud odoo ch end tend yavjiidii sht, zarim ni bur bi avsiin ntr getsen. hun tsag zav gargan bj hodoo gadaa yavj zurag avaad oruulj bhad chn hunii hodolmor, hobby, medremj ntr geel buh umig hundetgeh heregtei sht.

    odoo teed buh zuragaa tamgalya geheer hairan tsag duursen hereg geel oruulhimdaa kkkk. chi ni zuragnuudaa tamgalaad bval yadin boloo. ug ni uzsen harsanaa busadtai huvaaltsaj bval zgr l bhim. uneheer um oilgodog, oor talaas n hardag humuus bol ter shan zuilsees uhaaral, uram zorig avmaariin. bi lav chinii ene olon ayalalin goyo goyo zuragnuud, bas beegiinuudiig haraad ochij uzehiig moroodoj huseh bolson shtee. teed bas ulam iluu hicheemeer sanagdah bolson.

    nuulgui helehed chamaas ch olon jil japan uzchiheed gants ch duu orchuulj uzeeguidee bi ichseen, bas chamd ataarhaj shar hodolsii sht neeree kkk. gehdee zov ataarhal gedgiig oilgooroi. dotroo l hagas dutuu oilgood sonsood bdag bsanaas bish yag suugaad duu orchuulj bsangui. oilgood bgaa hirnee duu orchuulah chn bas hetsuu, ugiin songolt gdg chn aihtar ediin bnlee.

    balaiyen, teneg umnuudaas bolj beegii hhee bgaad, zurag oruulahaa baichuul manuus ni helmegdeh n bn shtee

    ReplyDelete
  3. bi neeree oyuni omchiin gazraar baahan hootsoldoj bj ooriinhoo olson sanaag omchilj avchiilaa, gehdee oor humuus odoo boltol heregleed l bhim daa. namg avsan gedgiig medseer bjiij. teheer l humuusiig yaaltai ch bilee

    ReplyDelete
  4. neeree l bid helmegdeh um

    Ashgiin tuluu bus enkh taivnii tuluu gechchee. Haana ch ashiglasan author-g duridah l yostoi shdee.

    Chinii orond uuriiguu tavihaar uuriin buteelee niitelmeergui sanagdaj bna, nuulgui helehed.

    Gehdee bi dotroo bitgii tegeesei gej bodoj bna

    ReplyDelete
  5. Negent iim haranhui soyl irgenshilees garaltai uchiraas Mongol heleer unshdag bichdeg humuust shine medleg uhaan ogoh orchuulga niitlelee taraaj l baisan deer l dee.

    Ene bol bidnii uyiinhnii uureg, bidnii daraagiin uyes arai soyltoi uye garna geed l oilgood yavah n zugeer.

    Bi ch bolomjooroo jildee heden udaa oguulleg orchuulah, video hiih geed end tend netiin tanin medehuin sand anonymousaar yum uldeegeed l yavdag.

    Barimalch

    ReplyDelete
  6. Martsanaas wikipediad amerikaas l lav mash olon erdemten sudlaachid olon mergejiliin chigleliin oguulluudiig hyanaj zasaad hajuudah yariltslaga buland n margalddag yum bilee.

    Tegeed margaad yum uhaad yavah bas ih setgelgee teldeg shig sanagddag.

    Barimalch

    ReplyDelete
  7. Хоёр гараа, хөлтэйгээ нийлүүлэн өргөж дэмжиж байна. Хуруу нь байтугай юм нь тасраад унах болтугай. Энэ ерөөл бат сайхан орших болтугай.

    ReplyDelete
  8. buruu gedeg n oilgomjtoi asuudal. gehdee zugeer neg postyn tuluu bol ene talaar unduutsah hereg bna uu da? uuniig ene undestnii tulj bgaa zolios geed l oilgochih heregtei. gomdolloj gaslaad bval mongold amidrah arga bhgui shd :)

    ReplyDelete
  9. tuluu gedeg ug orhiod bichchihjee. bid iim bish bolgohyn tuluu yavah yostoi, iim bgaa n bol bidny ueiin uureh yostoi achaa l gej oilgoh heregtei. end hichneen bicheed, esvel activity-gaa zogsoono gedeg nyalh zan l gemeer bna. sorry

    ReplyDelete
  10. Bayanaa,
    Bi ch bas blogooosoo taivshiraliig oldog bsn. Odoo harin oirhon oirhon ih buhimduulah bolj. Huch olj avahaasaa iluu huchee aldah gazar bolj baigaa ni haramsaltai.

    Gutalchin,
    Humuus hetsuu hetsuu.
    Bi deer postond bichihee martsan bn. Manai duugiin tamgatai zurgiig ulaan tsagaan tavichaad bi unuudur ... gazraar aylaad ene heden zurgiig avlaa ene ter geed neg gazraas sayhan unshiv. Ichij amidraachee ichij amidraach ene humuus.

    Giliin khatan,
    Hilmegduulj bgad sorry.
    Minii blogiig unshdag, unshaad reaktsaa gargadag ni Gutalchin ta 2 maani l yum shuu dee.

    Barimalch,
    Negentee neg gadaad hun nadad tanai uls chinii uyd hugjihgui ee harin ur huuheddee eh ornoo geh setgel suulgah heregtei gesen yum. Hatuu ch gesen unen ug. Buh yum ayndaa saihan bolno geed uglej duulahgui baival uhamsar undur irged garah ni yu l bol.

    Alim,
    Thanks.

    Gundegee,
    As you know bi nyalh zantai hun tegeed yu gej.
    Hun helehees naash taas chichihees naash gej ugleh heregtei, end bichih ch heregtei. Hulgai hiideggui boltol ni chihnees ni honh uyah heregtei.

    ReplyDelete
  11. Өө уучлаарай. Ингэж их бухимдана гэж санасангүй ээ. Харин яг тэр өдөр нь хэрэглэх гээд өглөө нь асуусан болохоор зөвшөөрөл авч амжсангүй ээ. Олон зураг энд тэндээс авсан болохоор ер нь холбоос, эх сурвалж дурдаагүй юм аа.
    Тухайн өдөр нь ямар нэгэн тавичихаар холбоос байсангүй ээ уучлаарай. Жаахан залхуураад таны блогоос авсандаа харамсаж байна аа. Уучлаарай.
    Энд нэг мэдээлэл гарсан байна:
    http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=27027
    Дахин уучлал хүсээд баярлалаа гэж хэлье ээ. Хэрэгтэй бага байх. Гэхдээ миний блогоос хүссэн үедээ юу дуртайгаа яаж ч авч ашиглаж болно оо. Угаасаа хүссэн нь бүх талаар аваад ашигла гээд тавичихдаг юм... Хулгайч нь өөрөө тодорхой би авчихлаа гээд байж байгаа болохоор бас хулгай болохгүй байх гэж бодсон юм...

    ReplyDelete
  12. Нэгнийхэн хийж байгаа ажилыг ойлгож хүтгэх зантай бол аяандаа болох байхаа Цэвэрлэгчийн ажилыг гэсэн хүнтэтгэн үзэх хэрэгтэй зарим нэгэн хүнд амархан харагдаж магадгүй боловч миний хувьд хүнд ажил. Хогийг ил хаясан хүний бид бүгэд нөгөө айхтар харцаараа хардаг болчуул бас л, тухай салбар царцуулагдаж байгаа мөнгө өөр хэрэгтэй салбарт орож тухай цэвэрлэгээ хийж байгаа албан хаагч маань илүү хэрэгтэй зүйл хийх байх. Үүнтэй агаар нэгнээр Бие бие амаргүй багагүй цаг зарцуулж байж нийтэлсэн нийтллийн хүнтэгэж зөвхөн бичих биш тухайн сүрхий харахлуугаа адил тухай сайт блогийг үзэхээ болчих мэт, харин нийтлэгч маань тухай хуулбарыг хайж шалгадаг цагаа нэг ч гэсэн хэрэгтэй нийлэлдээ царцуулдаг болох байх гэж тунгааж байна.

    Хэн бүхэний хийж байгаа бүхнийг ойлгож хүдэлж хүлээж авахыг алхам бүрдээ санья

    ReplyDelete
  13. Хууль эрх зүйн үүднээс тайлбарлажээ.
    http://galbaatar.blogspot.com/2011/04/blog-post.html

    ReplyDelete

Post a Comment