2 хоног 200 хуудас "Хайрын захидал" бичих гэж үзэж тарж үсэрч наалдав. Зүүрмэглэн донхолзонгоо бичээд л бичээд л ширээн дээрээ падхийтэл 90 градусаар унаж унтаж байснаа гэнэт хөхөөтэй цаг шиг босоод бичээд л бичээд л ...
Рамыг нь сайн гаргаж авсан тул одоо сайхан энд тэнд нь цэцэг навч зураад сарнайн үнэртэй ягаан цаасан дээр хэвлээд гадуур нь бас гялгар ягаан хавтасанд хийгээд дээр нь "Надаас чамд" гэж угалзруулан бичээд хэсэг бүлэг залуучуудад тараачихвал ч болох гээд байна шүү. Бас зүгээр тараахгүй ээ. Хамгийн шилдэг "Xайрын захидал" байна гэж магтуулахын тулд аваачиж өгөхдөө ягаан цамцаа өмсөж хөөрхөн дээрээ тавиад хамгийн сайхан инээмсэглэлээ 100%-аар ачаалах хэрэг байна аа гэж...
"Хайрын захидал"-аа бичиж суухдаа энэ дууг хэдэн удаа сонсов оо тоогоо алдсан. Ойролцоогоор багцаалдахад (48 цаг* 60 мин )/ 4 мин =? удаа сонссон байх. Дууны тэмцээнд орох гэж байгаа аятай дагаад л дуулаад л байсан одоо хоолой нэг биш.

Энэ пост бол fiction байлаа :D

P.C: Өрөөний бүсгүй өчигдөр блогтоо дуу нийтэлсэний дараа мессэж явуулж байна. Чамайг алдарт "Хайрын захидал"-аа бичиж дуусгасан гэдгийг чинь блогтоо пост оруулахаар чинь олж мэдлээ гэж... Аймаар stalker наасан. Нээх сүрхий гадаад гарчиг энэ тэр өгөөд байдаг чинь бас гадаад уншигч байдаг болохоор тэгдэг юм шүү. Чиний бичсэнийг унших гэж google translator хэрэглэсэн болохгүй байна лээ шүү гээд гомдол мэдүүлсэн удаатай юм.

Comments

  1. Хайрын захианы мэргэжилтэн, Нээх чухал нэртэй шүү хэхэ, тэгээд хэзээ баяр нь юм бэ дээ?

    ReplyDelete
  2. Zahiagaa bariad zaluuchuudiig nuguudruus ehelj panaaldana. Ted nar zahianiihaa hariug sariin daraa sain udur harj uzej baij uguh yum geseen :D

    ReplyDelete
  3. япон дахь зуны 2 сарын 14 өдөр болоод байгаа юм биздээ усыг уусан ёсыг нь дагана аан :D

    ReplyDelete
  4. Za ene humuus haduuraad yavlaa. FICTION geed baihaddaa :D Minii bichseniig Jargon sain taildag hun l tailah yum bn. XAXA

    ReplyDelete
  5. uu fiction baisiimuu geed urvagarduu garlaa

    ReplyDelete
  6. G өдрйин бол мэдээд байна. Харин үндсэн маскийг сайжруулж хүмүүсийг харсан юи аа хэхэ

    ReplyDelete

Post a Comment