Цагийн байдал санаа зовоосоор...

Сая ТВ гарчиглах зуур Фукушима мужид бэлтгэсэн үхрийн махнаас цацраг идэвхит бодис илэрсэнийг түүгээр зогсохгүй 8 газрын 21 дэлгүүрт энэ мах нийтдээ 370 кг орчим аль хэдийн зарагдсаныг олж мэдлээ. Тэрхүү 8 газрын тоонд миний амьдардаг хотын нэр багтсан байна. 21 дэлгүүрийнхээ нэрийг ядаж зарламаар юм. Би саяхан авсан үхрийн махаа тэгвэл хогийн саванд хийх үү хоол хийх үү гэдгээ шийдмээр байна.
Энд хонины мах гэж зарагддаггүй бөгөөд голдуу үхрийн мах авч хэрэглэдэг юм. Австрали үхрийн мах гээд байдаг нь хоол хийхээр аймшигтай тас хар өнгөтэй хав хатуу юм болдог болохоор голдуу дотоодын мах авдаг байлаа.

Дээр бас нэг ТВ гарчиглахад нэгэн эмэгтэй засгийн газраас хэмжилт хийж мэдээлж байгаа цацраг идэвхит бодисын тархалтын төвшин үнэнд нийцэхгүй байна гээд ярьж байсан. Тэр эмэгтэй өөрөө хэмжигч багаж аваад ТВ-гийнхэнийг дагуулан хүүхдийн тоглоомын талбайд хэмжиж үзүүлж байсан. Түүгээр ч зогсохгүй интернэтэд сайт нээгээд хүүхэдтэй эмэгтэйчүүдийг уриалан олон газар хэмжилт хийж үзсэн бөгөөд цуглуулсан баримтаа хүлээлгэн өгч байна лээ.

Одоо халууны эрч нэмэгдэж газар хөдөлсөн бүс нутагт улам л хэцүү болж байх шиг байна. Манай өрөөний залуучууд Сэндай орж сайн дурын ажил хийгээд ирсэн бөгөөд ирэхдээ үнэр танар гэж хэрэг алга гэж толгой сэгсэрч байсан юм. Далайн амьтан юм уу хүний эд эрхтэн юм уу тодорхойгүй хачин жигтэй зүйл цэвэрлэгээ хийх зуур гарч ирж байсан гэж ярьж байсан.

Цагийн байдал санаа зовоосоор...

Comments

  1. importiin huns songoh n deer bha.

    ReplyDelete
  2. Ter 8 gazart Sendai orjiigaa l bz dee?
    Hetsuu yumoo

    ReplyDelete

Post a Comment