Copyright

ALL THE POSTS, PHOTOS AND TRANSLATIONS EXCEPT VIDEOS SHARED FROM YOUTUBE AT KOYUKINOBLOG.BLOGSPOT.COM ARE PROTECTED BY COPYRIGHT!!! ALL PHOTOS ARE TAKEN BY KOYUKI (UNLESS OTHERWISE STATED).

Saturday, October 2, 2010

Үлгэр

Үлгэр зохиож зураг авлаа :D
Эрт урьдын цагт нэг ханхүү байжээ. Нэг өдөр ойд зугаалж явжээ.
Тэгсэн нэг ер бусын сайхан улаан цэцэг ургасантай тааралджээ. Сайхан үнэр анхилах цэцэгний үнэрт цохиулан нойр нь учиргүй хүрээд тэр цэцэгний хажууд унтаад өгч гэнэ.


Унтаж буй ханхүү дэргэд нь нэгэн үзэсгэлэнт бүсгүй түүнийг ширтэн зогсож байна гэж зүүдэлжээ. Нүдээ нээтэл үнэхээр нэг бүсгүй байх бөгөөд түүн рүү харан инээмсэглэж байна гэнэ.

Үзэсгэлэнт бүсгүй үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй сайхан бөгөөд толгой дээрээ бяцхан алтан титэмтэй. Бас бүх биенээс нь гэрэл цацарч байна гэнээ.

Тэр бүсгүй ханхүүд хандан би энэ ойн эзэн байна. Би чамд энэ ойн бүх гайхамшгийг харуулая. Намаг дагаад яв гэжээ.

Ханхүү бүсгүйг даган явсаар олон сонин зүйл үзэж харж гэнэ.

Гэнэт ханхүү нойрноос цочин сэртэл нөгөө бүсгүй ч байхгүй. Нөгөө цэцэг ч алга болсон байж гэнэ :D

3 comments:

  1. Ohh uguieee ene zuud baisan gejvv!!! hemeen uzesgelent busguig bodon sanaasirchee..gelv (^_^)"

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээсэн таньд баярлалаа.

"Хүн бүхэнд тэнэг бодол төрдөг
Ухаантай хүн түүнийгээ гаргаж хэлдэггүй"

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...